Манай бүсгүйчүүд ОХУ, АНУ-ын багтай “В” хэсэгт багтав

Twitter Print
2019 оны 10-р сар 25-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн 2019 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 16-17-нд Японы Нарита хотод болно.

18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны шигшээ баг өрсөлдөх юм. Хамгийн сүүлд 2008 онд БНХАУ-ын Тайюань хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээр зургаан баг оролцож байв. Дэлхийн цомын тэмцээний сугалаа өнөөдөр болж Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 2003 оны цомын аварга АНУ, Дэлхийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай ОХУ-ын шигшээ багтай “В” хэсэгт багтав.

Манай бүсгүйчүүд сүүлийн гурван удаагийн Дэлхийн цомд АНУ-ын хүчирхэг багийг ялж хүрэл медаль хүртсэн бол Оросуудтай хамгийн сүүлд 2015 онд Санкт-Петербургийн тэмцээнд нэг хэсэгт таарч хожигдож байсан. Тэмцээний “А” хэсэгт хамгийн олон буюу 10 удаагийн түрүүтэй, зохион байгуулагч орон Япон, зургаан удаагийн аварга БНХАУ, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт Украины шигшээ баг хуваарилагдав.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.