Японд сүүлийн 5 жилд тэмдэглэгдээгүй хүчтэй газар хөдлөлт боллоо

Twitter Print
2016 оны 04-р сар 15-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

Японд сүүлийн таван жилд тэмдэглэгдээгүй хүчтэй газар хөдлөлт болж, гурван хүн маь үрэгдэж, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ. Пүрэв гарагт Кюсю арал дээр 6,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн бол Японы баруун өмнөд хэсгийн Кумамото хошуунд дор хаяхад 55 удаа үргэлжилсэн чичирхийлэл болсон тухай Kyodo агентлаг мэдээлжээ.

Газар хөдлөлтийн дараах чичирхийлэл 3,3-6,4 магнитудын хүчтэй байсан бол голомт нь Кумамото хошуунд 10 км гүнд байсан аж. Орон нутгийн цаг агаарын албанаас газар хөдлөлтийн дараа цунами үүсч болзошгүй гэж анхааруулж байжээ.

Энэ удаагийн газар хөдлөлт Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр 7 баллд хүрсэн нь 2011 оны гуравдугаар сарын 11-нд арлын зүүн хойд эрэг дагуу 9,0 магнитудын хүчтэй болсон газар хөдлөлтөөс хойш тохиолдож байгаагүй хүчтэй байсан аж.

NHK телевизээс мэдээлсэнээр, газар хөдлөлтийн үеэр 20 гаруй байшин барилга эвдэрч нурсан бөгөөд дөрвөн газар гал гарч, хоёр газар байгалийн хий алдагдсан байна. Харин одоогийн байдлаар Масики тосгонд хамгийн өндөр хохирол учирч, 20 гаруй барилга нурж, гал гарсан бол Кумамото хошууны засаг захиргааны нэгэн төвийн автозам ихээхэн сүйдсэн байна.

Гамшгийн газар Японы үндэсний батлан хамгаалах хүчний 400 цэргийн албан хаагч ажиллаж байгаагийн дээр Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатани гамшгийн бүс нутгууд руу нисдэг тэрэг илгээж, аврах ажиллагаанд оролцуулах тушаал өгсөн байна.

Цаг агаарын албаны мэргэжилтнүүдийн тэмдэглэж буйгаар, үндсэн газар хөдлөлт болсоны дараагаар 55 удаагийн чичирхийлэлт үргэлжилсэн бол дахиад долоо хоногийн турш 6,0 магнитуудын хүчтэй чичирхийлэл үргэлжилж болзошгүй аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.