"Севол" гатлага онгоцыг татаж гаргана

Twitter Print
2016 оны 04-р сар 15-нд 08:11 цагт
Мэдээний зураг,

Хоёр жилийн өмнө осолдон живсэн “Севол” гатлага онгоцыг татаж гаргах ажлыг тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа Өмнөд Солонгосын Далайн тээвэр, загас агнуурын яам мэдэгдлээ.

Зорчигч тээврийн “Севол” гатлага онгоц 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд живсэн билээ. Ослын улмаас 304 хүн амиа алдсан бөгөөд тэдний ихэнх нь 15-19 насны сурагчид байсан юм. 9 хүн урьдын адил сураггүй алга болсонд тооцогдсон хэвээр байна.

Гатлага онгоцыг далайн ёроолоос татаж гаргах ажлыг долдугаар сарын эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа аж. Онгоцон дотор байж болзошгүй цогцсуудыг гэмтээхгүйн тулд хөлөг онгоцыг бүхлээр нь дээш татаж гаргахаар шийдвэрлэжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.