Лавровын жинхэнэ Орос зангараг

Twitter Print
2016 оны 04-р сар 14-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

Оросын Гадаад хэргийн сайд Монголд хөл тавив. Монгол Улсад хоёр дахь удаагаа буюу 10 жилийн дараа албан ёсны айлчлалаар зочилж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, эсвэл Оросын бүрэлдэхүүний нэгэн бүгд найрамдах улсад ирж байгаа мэт жаахан “хайш яйш” хувцасласан харагдана.

Жинс өмссөн байна, өдий насанд нь зохисон харагдана, албан ёсны бус уулзалтаар хөдөө хээр салхинд гарч байгаа мэт. Гэвч насаараа дипломат алба хашсан, оросуудын хэлдгээр дээгүүр истеблишментийн хүн яахаараа төрийн дээд хэмжээний уулзалтын албан ёсны үнэлэмж, ёс журмыг үл тоомсорлодог билээ. Монгол улсад нэг өдрийн дотор айлчлаад дараа нь Японд очих тэрээр улс орнуудыг ялгаварлан заагладгаа ингэж ил шулуун “мэдэгдэв үү?”

Эсвэл энэ нь нөгөө л “орос зан”, "орос зангараг" нь энэ болж таарав уу, магадгүй ах дүү мэт ойр дотно харилцаатай улс орондоо элэгсэг, энгийн сайхан сэтгэл өвөрлөж ирснээ “илтгэх” гэж жинс өмсөхөөр шийдэв үү, нэг бол нисэх онгоцонд хувцсаа сольж амжаагүй юм болов уу гэх мэт олон янзын таавар тавихын аргагүй аж. Учир нь ОХУ-ын гадаад хэргийн сайдын ганц өдрийн айчлалын хөтөлбөр тун шахуу учраас тэрээр нисэх онгоцны буудлаас шууд Гадаад харилцааны яаман дээр очсон. Харин яамны босгоор алхахдаа тэрээр костюмоо зохих ёсоор өмссөн байв. Тэгэхээр Лавров автомашин дотор хувцсаа сольсон болж таарч байна. Тиймээс албан ёсны арга хэмжээний үед жинсээр “гангарсан” түүний “хайш яайш” занг жинхэнэ орос зан чанар гэхээс яахав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан тухайн үедээ тус байгууллагын төв байранд тамхи татахыг хориглосон шийдвэр гаргасныг хүчтэй эсэргүүцэж байсных нь хувьд Сергей Лавровыг илүү эрх чөлөөтэй, задгай байдалд дуртай хүн гэж үзэж болох юм. Тиймээс ч энэ мэт зан чанараа Монголд гаргасан байж таарлаа гэхээс. Японд очихдоо харин Лавров тун их биеэ барьсан ёс журамтай байх болно. Учир нь Японд түүнийг тун ярвигтай олон асуудал хүлээж байгаа.

Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. ОХУ-ын Гадаад харилцааны яамны сайд энэ удаагийн айлчлалаараа хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд түлхэц өгөх дунд хугацааны “Иж бүрэн шинэчлэл” баримт бичигт гарын үсэг зурж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол улс олон жил ужгирсан өрөө саяхан “төлөөд” дууссан учир цаашид зээлийн шинэ харилцаа үүсгэх зэрэг олон чухал зорилтот арга хэмжээг зохицуулаад тэр өнөөдөр Япон орохоор мордоно.

Харин ирсэн гийчин буцсан хойно Монголчуудад түүний “ойлгомжгүй” явдал оньсого, таавар мэт хэвээр үлдэнэ. Гэвч үнэндээ Лавровын “жинсэн гангараа” нэг талаас бидэнд огт ойлгомжгүй асуудал биш юм. Орос зан чанарыг ч бид ямар мэдэхгүй биш. Гэхдээ оросууд өөрсдийгөө жинхэнэ цагаан арьстан, европ зангарагатай улс гэж үздэгийн үлгэрээр Лавров энэ удаа хандав бололтой. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри албан тушаалаа авсны дараахан 2013 оны зургадугаар сард Лондон, Берлин, Парис, Ром, Анкара, Каир, Рияд, Абу Даби, Дохагаар орж есөн улс оронд 11 өдрийн албан айлчлал хийж явахдаа зарим энгийн үедээ жинсэн өмд, энгийн ноосон цамцтай явж харагдсан, тэрэн лугаа үлгэр дуурайл авсан байж магадгүй Лавровын ааш аяг харин энэ удаа Монголчуудад дургүйцэл төрүүлэв.

Жон Керри, Сергей Лавров нар хоёулаа улс орныхоо гадаад хэргийн асуудал хариуцсан нэг зиндааны улс. Гэвч Керри нисэх онгоцноос хэзээ ч жинсэн өмдтэй бууж ирж байгаагүй санагдана, тэрийгээ ч мэдэх эр. Харин Лавров… Үүгээрээ л Орос, Европын соёлын эрс тэс ялгаа тод харагдаад байдаг билээ. Өрнөдийн орнууд ч чухам энэ талыг нь “чимхэж” оросуудыг хөөрхөн шоглочихдогийг дэлхий дахин мэднэ.

Оросуудын тэр зан чанар харин “хусав ч арилахгүй”, цусанд нь байдаг гэдэг шиг аль хэзээний асуудал. Өнөөгийн оросууд гэдэг угтаа бол Слав гаралтай батракууд, Цагаадайн улсын үеэс л жаахан иргэншиж, төрт улсын наад захын хууль цаазыг мэддэг болсон улс.

Батрак гэх орос үг гоонь гэсэн татаар үгээс гаралтай, арванзургадугаар зууны үеэс "чаа гэх ямаагүй" гэдэг шиг тариа ногоо тарих сөөм газаргүй, бусдад зарагдаж явдаг гуйранч тариачдыг ингэж нэрлэх болсон байдаг аж. Харин Монголчуудын “түрэмгийлэл”-ийн үрээр өнөөдөр төрт улс болсон оросууд зах зээлийн шинэ нийгэмд улам их эрх чөлөөг мэдэрч эхлэхтэйгээ зэрэгцээд урьд нь эвтэй найртай амьдарч байсан хөрш зэргэлдээ улсуудаа басамжлан доромжилж, хялар долир сармагчинаар нь дуудах болсон. Энэ бол цөөнхи хэсгийн үзэл бодол байж болно. Гэхдээ оросууд жинхэнэ иван зангаараа бол аливаа үндэстэн ястантай эв эвдрэлцэхдээ амархан, аль байдгаараа доромжилж, өөрсдийгөө Ромын боолын эзэд мэт төсөөлөх удаа бишгүй бий.

Орост амьдралын мөр хөөж очсон “бага ястнууд” болоод гадаадын цагаачид, тэр дундаа харууд энэ зан чанарыг нь ясандаа тултал мэдэрсэн байдаг гэсэн. Африкийн харууд ямар сайндаа л Оросыг “хорвоогийн там” гэж байхав. Оросод очсон Африкчууд "обезьяна" гэх үгийг хамгийн түрүүнд сонсдог бөгөөд "хар арьстай хүн" гэсэн утгатай үг хэмээн эхлээд ойлгодог байна. Гэтэл  үгүй. Оросууд бас Азийнхныг мөн харуудын адил “обезьяна” гэж дууддаг улс.

Монголд хөл тавьсан Орос ах нар гудамжинд яваа хар арьстныг хараад “копченный” хэмээн хэлж байхыг сонсож байлаа. Утсан загасны өнгө борлон шаргалтаж ямар болдог билээ, тэр лугаа сэтгэж, жаахан аятайхан хэлсэн доромж үг. Тэд бас Монголчуудын хувьд хэлэх бэлэн зэлэн үгтэй. Мэдээж юун түрүүн жартгай нүдтэй сармагчин гэнэ. Алтайн хязгаар, Тува, Халимаг, Буриад, Эвенк, Тунгус, Якутууд, Азийнхан бүгд  тэдэнд жартгай нүдтэнгүүд. Мадридын метронд нэгэн орос залуу гэмгүй явсан Монгол залууд халдаж, хийрхэн доромжилсон явдал гарч байсныг одоо санах хүн бишгүй байдаг биз. Манай хэвлэл мэдээллийн бүх л хэрэгсэл энэ тухай дуугарч байсан. Ёстой алалцаад өгөх юмсан гэж тэр үед цөстэй бүхэн л шүд зууж байсан санагдана.

Нэгэн Тува бүсгүй, фейсбүк хуудсандаа ингэж бичсэн байсан санагдана. Сибирь хавьцаа юм уу даа, автобусанд зорчиж явсан тэрээр нэгэн настай хүнд суудал тавьж өгөөд “Та ийшээ суу” гэж оросоор хэлэхэд нөгөө өвгөн сонсохгүй байж гэнэ. Дуулаагүй бололтой гэж бодоод дахиад чангахан хэлэхэд, орос бүсгүй түүнийг дэмжин өвгөнийг суудалд суу гэхэд өвгөн эргэж Тува бүсгүй рүү хараад “Би хятадаар ярьдаггүй, надаас холд” гэж хэлсэн. Маш их гомдож билээ” гэж бичсэн байж билээ. Зарим оросуудын үнэн нүүр царай өнөөдөр ийм л байх ажгуу.

Монголчуудын ахуй амьдралыг хараад ч тэд жиг жуг хийн доог тохуу хийдэг улс. Хоцрогдсон хүй нэгдлийн, энэ тэр гэж нууцхан элэглэн бах таваа хангадаг нь Оросын зарим хэвлэл мэдээлэлд гарсан тэдний аян замын тэмдэглэл, сэтгэгдэл сэлтээс илт харагддаг. Гэвч тэдний энэ хийрхэл харин үнэн хэрэгтээ өөрсдөө хэн билээ гэх асуулт ямагт дагуулна. Хөлөө хугалчихмаар хөөр баяр болж байж барууны орнуудад очсон хойноо тэд соёлын ялгаа гэдгийг дэндүү сайн гаргаж өгнө дөө. Соёл үйлчилгээ, байшин барилгыг нь гайхаж, алийгаа алдсан алиа  амьтад болж явдаг тэд Монгол, Хятад, Вьетнам зэрэг Азийн орнуудад очихдоо харин хөгшин Европын сурвалжит эрхмүүд мэт хамар хямсгар нөхдүүд болон хувирдаг нь инээдтэй. Гэсэн ч тэд баруунд ч тэр, дорно зүгт ч тэр ясны тэнэг хийрхэлээ тавихгүй.

Үнэн хэрэгтээ бол тэд хичнээн баян цатгалан, өрнө дорныг хэрж, юм үзэж, нүд тайлсан байлаа ч дотоод нарийн торгон сэтгэлгээ сох дутдаг, угийн заяа нь тэр, батрак учраас. Алтан шаахай өмслөө ч алцан майга нь хэвээр гэдэг шиг. Өмнөд Солонгос улсад тэд визгүй зорчих болсон. Гэтэл хаа явсан газраа агсан согтуу авир гаргаж, хүн амьтан доромжлоод зогсохгүй онц хэрцгий зодоон нүдээн дээрэм, хүчин хийж байгаа учраас тус улсын парламентын гишүүд ерөнхийлөгч Пак Ген Хэд дарамт шахалт үзүүлж эхэлсэн тухай тэнд ажиллаж амьдардаг Монголчууд ярьж байх.

Ийм л нэг “гэмгүй хөөрхөн орос зан" байдгийг бид анзаардаггүй юм шиг. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж, урьд урьдаас илүү ойр дотно хамтын ажиллагаа өрнөж эхлэхэд тэд хэмээн төлөөлүүлэн тэр чигт нь Оросуудыг муулсан асуудал биш юм шүү. Тэд бол тэд, өөрсдийгөө бусдаас дээгүүр Ари үндэстнүүд гэж сэтгэх хийрхэлтэй нэг хэсэг хүмүүс. Ертөнцийн түүх соёл, үндэстэн угсаатнуудын уг гарвал, гүн ухаан, шашин, үзэл суртлын үндэс суурийг үл мэдэх, үл ойшоох харанхуй бүдүүлэг “темный народ”. Харин Оросын мэдлэг боловсролтой соёлтой давхрага тэдний энэ тэнэг "гэмгүй" хийрхэлийг сайн мэддэг бөгөөд хилийн дээс алхахдаа улс орныхоо нэр нүүрийг бодоорой гэж хүртэл уриалан "захидаг" гэхэд болно. Тиймээс бид зарим нэг Оросуудын энэ мэт занг зүгээр анзаарч өнгөрөөхөд илүүдэхгүй явдал хэмээн санагдсан тул эл мэт эргэцүүлэл тэрлэсэн бөлгөө.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • МГ

      (202.126.89.143) 2016-04-15 20:27
      • 0
      • 1

      Тэнэгхэн ах нар минь

      Хариулах

    • kjhgfd

      (202.21.106.103) 2016-04-15 17:48
      • 0
      • 1

      Harin ch zuv huvtsaslasan bn. Elbegdorj Saikhanbileg Batuul Bayaartsogt gesen humuused taaruulj

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.1) 2016-04-15 16:52
      • 0
      • 1

      Лавров Женко Баттулгыгаа хамгаалах дэмжих гэж ирсэн олны яриа ортой байх шүү Лавров жинсэн өмдөөрөө УБ ыг доромжилсон

      Хариулах

    • Зочин

      (183.81.169.106) 2016-04-15 15:50
      • 0
      • 2

      Жинсэн өмд "Миний нутаг" шүлэг хоёр холбоотой л болов уу

      Хариулах

    • Зочин

      (202.179.27.130) 2016-04-15 12:53
      • 0
      • 3

      Би Орост 6 жил сурсан, ахин олон удаа очсон.Отгонбат яг л үнэнийг бичсэн байна.Оросууд үнэхээр сонин улс, өөрсдийгээ Европ иргэншилтэй АРИ гэж бодно,зүтгэнэ,цаадуул нь хэзээч хүлээн зөвшөөрдөггүй,бас Азийханаас дээгүүр гэж бодно.Гэхдээ юугаараа илүү вэ гээд хэлчих юм байдаггүй.Тэгсэн хирнээ яг нөхөрлөөд ирэхлээр тун дажгүй хүмүүс байдаг.

      Хариулах

    • Б

      (122.201.26.171) 2016-04-15 08:49
      • 0
      • 3

      ОРОСУУДЫГ МОНГОЛЧУУДААС ӨӨР ХҮНДЭЛДЭГ АРД ТҮМЭН БАРАГ БАЙХГҮЙ, ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ҮЗДЭГГҮЙ. МУУ МУУДАА ЖАНЖИН МУНА ГАДСАНДАА ЖАНЖААН ГЭЖ ...

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.214) 2016-04-15 02:17
      • 0
      • 3

      АНУг дагаж далдганахаар анхааруулга өгөө биз

      Хариулах

    • 181818

      (85.142.103.6) 2016-04-14 20:13
      • 0
      • 5

      Ah oros helryy horvyylchiheech. Share hiigeed orsuudad unshuulaadhii. Er n bol yum yzeegyi garuud shyy Ivanuud.

      Хариулах

    • Зочин

      (124.158.112.10) 2016-04-14 18:53
      • 0
      • 5

      otgoo ah orosoor neg bichcheech

      Хариулах

    • сайхнаа

      (203.91.115.38) 2016-04-14 18:45
      • 0
      • 4

      орос хэл мэддэг бол орсоор орчуулаад орсуудад уншуулах юмсан

      Хариулах

    • Зочин

      (202.131.229.34) 2016-04-14 18:40
      • 0
      • 4

      Энэ одоо жэнсин өмд өмсчихсэн юу вэ

      Хариулах