Панамын Mossack Fonseca компанийн төв байранд нэгжлэг явуулжээ

Twitter Print
2016 оны 04-р сар 13-нд 15:06 цагт
Мэдээний зураг,

Оффшор ажиллагаагаар олон усын тавцанд дуулиан тариад байгаа Панамын хууль зүйн Mossack Fonseca компанийн төв байранд тус улсын хууль сахиулах байгууллагынхан нэгжлэг явуулсан байна. Өмнө нь Перу, Сальвадор улс дахь тус компанийн салбаруудад нэгжлэг явуулаад байсан хүчнийхэн энэ удаа тус улсын  прокурорын газрын дэргэд тусгайлан байгуулсан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, террор ажиллагааг дэмжиж, мөнгө угаадаг гэмт хэргийн эсрэг тэмцэх албаня мэргэжилтнүүдийг хамран оролцуулсан байна. Тэдэнд мөн цагдаагийнхан хүч хавсарсан байна.

Ерөнхий прокурорын газраас өгсөн мэдээллээр, компанийг ажилтнууд прокурор Хавьер Карабальод нэгжлэг явуулахад нь "хамтран ажиллаагүй" аж.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас (ICIJ) энэ сарын эхээр дэлхий нийтэд оффшор дансны сэжигтэй үйл ажиллагааг нотлох 11,5 сая баримт бичиг илрүүлсэнээ мэдэгдэж, дэлхийн тэргүүлэх олон улс төрчдийн нууц хөрөнгийг  илчилсэн билээ. Панамын Mossack Fonseca компанид хадгалагдаж байсан баримт нотолгооны мөрөөр мөрдлөг шалгалт явуулж эхэлсэн энэ хэргийг "Панамын баримт бичиг" хэмээн нэрлэх болсон бол  Панамын ерөнхийлөгч Хуан Карлос Варела уг хэрэг явдалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт тус орны санхүүгийн үйл ажиллагаа, чиг бодлогод үнэлэлт дүгнэлт өгөх олон улсын болон дотоодын шинжээчдийн комисс байгуулсан байна.

Энэ дуулиант хэргийн мөрөөр олон улс орны тэргүүлэгчдийн нууц хөрөнгө мөнгийг илрүүлэх ажил эхэлж, олон улс төрчдийн булхайтай үйл ажилалгааг тодруулсан билээ. Тэдний дотор тухайлбал ОХУ-ын төрийн тэргүүний дотнын анд, хийлч мэргэжилтэй Сергей Ролдугин гэгч багтсан байна. Тэрээр ямар замаар олж авсан нь эргэлзээтэй бараг 2 тэрбум долларыг оффшор компанийн дансанд оруулсан байсан бөгөөд Оросын томоохон компаниудын оролцоо үүнд их байсныг тотоосон аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.