10 жилийн дараа гэхэд ердийн нүдний шилээр виртуал ертөнцөөр зочилно

Twitter Print
2016 оны 04-р сар 13-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Одоогийн хэрэглэж буй нүдний шил, чихэвчний тусламжтайгаар виртуйл ертанцаар аялах технологи нь 10 жилийн дараа гэхэд ердийн нь л нэг Ray-Bans загварын нүдний шил мэт болж өөрчлөгдөнө гэж Facebook мэдэгдлээ. 

Виртуал ертөнц (Virtual Reality) бол технологийн салбарт том дэвшил авчирсан зүйл юм. Та бүхний мэдэх Oculus зэрэг бүтээгдэхүүн нь VR буюу Виртуал ертөнцийн нэгэн жишээ бөгөөд энэхүү технологи нь хэрэглэгчдэд чихэвч, шил 2 хосолсон төхөөрөмжийн тусламжтайгаар өөр ертөнцүүдээр аялах боломжийг олгодог.

Гэвч том чихэвч, нүдний шилний энэхүү хосолсон төхөөрөмж нь хэрэглэгчдэд тийм ч таатай бус, төвөгтэй санагддаг. Фэйсбүүк компани энэ асуудлыг сайтар судалж, улам хялбаршуулах арга замыг хайж байгаа. Тийм ч учраас Facebook компани өөрийн ирээдүйн 10 жилийн төлөвлөгөөг танилцуулахдаа Виртуал ертөнцийн чихэвч, нүдний шилийн хосолсон төхөөрөмж нь 10 жилийн дараа гэхэд жирийн нь л нэг нүдний шилтэй адилхан хөнгөхөн, хэрэглэхэд эвтэйхэн болно хэмээн мэдэгдлээ.

Мөн Фэйсбүкийн үндэслэгч Марк Закербөрг Фэйсбүкийн 10 жилийн төлөвлөгөөндөө VR буюу “улам боловсронгуй болсон виртуал бодит байдал”-ыг хэрэглээнд оруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь өмнөх Oculus зэрэг бүтээгдэхүүнээсээ өөр нэвт харагдах харааны шил шиг бүтээгдэхүүн гаргахыг зорьж байгаа гэсэн үг юм.

Энэхүү технологи нь хэрэглэгчийн нүдэнд харагдаж буй бодит байдлыг харааны шилээр өөрчлөн, өргөжүүлэх чадалтай юм. Өөрөөр хэлбэл энгийн үед зүүж яваа харааны шилээ шууд виртуал ертөнц болгон ашиглах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр 2026 он технологийн дэвшлийн хувьд үнэхээр гайхалтай жил болох нь. 

Эх сурвалж: http://thenextweb.com

Орчуулсан Мөнхтөрийн Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.