Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээн Монголд болно

Twitter Print
2016 оны 04-р сар 13-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

“Рио-2016” олимпийн эрх олгох чөлөөт бөхийн “The first Last-Chance” тэмцээн энэ сарын 22-24-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Одоогийн байдлаар таван тивийн 73 орны тамирчид оролцох мэдүүлгээ ирүүлээд байгаа.

Тус тэмцээний зохион байгуулах хорооны гишүүд болох Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нар Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны удирдлагуудтай цахимаар санал солилцжээ.

Тэмцээний хөтөлбөр

Дөрөвдүгээр сарын 22:

-9.00-15.00 Сонгомол барилдааны 59 кг, 66 кг, 75 кг, 85 кг, 98 кг, 130 кг-ын тойргийн болон дагах барилдаан

17.30-18.00 Нээлтийн ёслол

-18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 23

-9.00-15.00 Эмэгтэйчүүдийн 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-ын тойргийн болон дагах барилдаан

-18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 24

-10.00-15.00 Эрэгтэйчүүдийн 57кг, 65кг, 74кг, 86кг, 97кг, 125 кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаан

-9.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээн Монголд болно

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.