Хонхолдой цэцэг хорт хавдрыг дарах шидтэй аж

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Их Британийн эрдэмтэд Төв Азийн нутаг дэвсгэрээс хорт хавдар, элэгний өвчлөлийг анагаах шидтэй ховор ургамал олж илрүүлсэн байна.  Тэднийг уг гайхамшигтай ололтод хүрэхэд Хятадын уламжлалт эмчилгээний нэгэн арга зам нөлөөлсөн ажээ. Жон Иннесийн нэрэмжит анагаах ухааны төвийн эрдэмтдийн нэрлэснээр Байгаль далайн хонхолдой (Scutellaria baicalensis) хэмээн нэрлэсэн уг цэцэг Сибирь болоод Төв Ази, тэрчлэн Зүүн хойд Хятад, Манжуурын толгод, Солонгосын хойгт элбэг ургадаг болохыг тогтоосон бөгөөд судалгааны бүтээлээ Science Advances сэтгүүлд нийтлүүлсэн болохыг lenta.ru цахим хуудас мэдээлсэн байна.

Эрдэмтдийн судалгаагаар тогтоосноор хонхолдой цэцгийн үндсэнд флавоноид хэмээх органик бодис байдаг бөгөөд энэ нь вирусын эсрэг төдийгүй хордлого тайлах үйлчилгээ үзүүлж, хүний биеийн эрүүл эсийг огт хөндөлгүйгээр хорт хавдрын эсийг мөхөөж чаддаг байна. Туршлагын амьтад дээр хийсэн судалгаанаас үзэхэд флавон бодис үнэхээр хавдрын тархалтыг зогсоож, эсэд нөлөөлж байгаа нь илэрхий болсон байна.

Средство от рака еще больше прославит Байкал

Байгаль далайн хонхолдой (Scutellaria baicalensis) 

Сонирхолтой нь, флавоны бүлгийн хэд хэдэн нэгдлээс вогонин болон байкалин өөрийн бүтцээрээ  эрс ялгаатай байсан бөгөөд флавоны синтезээр заавал ялгаран гардаг устөрөгч, хүчилтөрөгчийн органик, органик бус  нэгдэл ерөөсөө байгаагүйн дээр уг нэгдлээс ангижирсан тодорхой бус ямар нэгэн фермент илрээгүй аж. 

Тиймээс ч эрдэмтэд судалгаагаа үргэлжлүүлсээр вогонин болон байкалиний синтезэд нөлөөлөх биохимийн бүх төрлийн урвалыг алхам алхмаар судалсан байна. Харин эцэст нь тэд  амьтны дааврын тэнцвэрийг тогтворжуулах тестостероны синтезийг зохицуулагч хризин нэгдлийг илрүүлсэн аж. Энэ нэгдэл бүхэлдээ хавдрын эсрэг онцгой үйлчилгээтэй болохыг тогтоож, флавоны синтез хийх биохимийн арга замаар эмчилгээний өндөр үр дүнтэй эм бэлдмэл гаргаж авна гэдэгт итгэлтэй байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.