Мөнгө мөнгөний дээд гэгддэг өндөр үнэтэй зоосууд

Twitter Print
2017 оны 03-р сар 04-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Тvvх, соёлын дурсгалын нэгэн үнэт өв зоос байдаг билээ. Харин энэ үнэт өвийн үнэ цэнийг зоос сонирхон цуглуулагчдын  нөр их хөдөлмөрийн үр дүн болох өндөр үнэтэй ховор нандин цуглуулгаас олж харж болно. Эртний болоод орчин цагийн зоос, мөнгөн тэмдэгтийг олдоцынх нь хувьд элбэг, ховор, маш ховор, нэн ховор гэж дөрөв ангилдаг. Гэхдээ энэ зэрэглэлийг олон улсын дуудлага худалдаагаар тогтоодог байна.

Дэлхийн хэд хэдэн улс орон Чингис хааны захирамжаар түүнд зориулан зоос гаргасан байдаг бол манай улсын хувьд Их Монгол Улс дөрвөн хэсэг задарсан vе буюу 1265-1300 онд алт, мөнгөн зоос гаргаж байсан түүхтэй. Энэ үеийн зоос нэн ховор төрөлд багтдаг. Мөн 1282-1284 онд хаан төр барьж асан Ахмад Төгөлдөрийн vеийн цэвэр алтан зоос нэн ховор олдвор бөгөөд одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд хоёр ширхэг л мэдэгдээд байгаа аж. Уг зоосны нэг талд "Ахмадын дэлдэгvvлсэн аригу алтан" гэж бичээстэй байдаг гэнэ. Сонирхуулахад, Хvлэг хааны долоо дахь хvv Төгөлдөр Исламын шашин шvтэх болсноор Ахмад хаан хэмээн алдаршжээ. Харамсалтай нь тэрээр өөр шашин шvтсэний улмаас Монгол туургатнуудын дэмжлэгийг авч чадаагvй гэдэг.

1295-1304 онд төр барьж байсан Газан Махмуд хааны vед гаргасан Гурван бичиг бvхий мөнгөн зоос нэлээд сонирхолтойд тооцогддог байна. Тэрээр мөн Персүүдийг татах зорилгоор мусульман шашинтан болсон тvvхтэй. Энэ vед монгол, дөрвөлжин, араб гэсэн гурван бичигтэй зоос гаргаж байснаараа онцлог байдаг аж. Харин өнөө цагт дэлхий дахины зоос сонирхон цуглуулагчдын дунд үлэмж ховордсон бөгөөд өндөр үнэ хүрсэн зооснуудыг танилцуулбал,

1343 Edward III florin /6,8 сая доллар/ 1343 онд цутгасан энэ зоос маш ховор гэдгээрээ үнэ цэнэтэй. Хэдэн зууны хугацаанд үлдэж хоцорсон гуравхан зоосны нэг нь энэ юм.

1787 Brasher Doubloon /7,4 сая/ 1787 онд авьяаслаг алт мөнгөний дархан Ephraim Brasher Нью Йорк мужид шинэ зэс зоосны багцыг цутгаж өгөхийг хүссэн байна. Гэвч мужийн хууль тогтоох байгууллага түүний ажлыг мөн зэс зоосыг хүсээгүй байна. Brasher мужийн шийдвэрийг үл ойшоон ихэвчлэн хүрэл зооснууд цутгасан бөгөөд цөөн заримыг нь 22 каратын алтаар цутгажээ. Эдгээр зооснуудын нэгийг Wall Street хөрөнгө оруулалтын пүүс 7,4 сая доллараар худалдан авсан байна.

 

1907 Saint-Gaudens double eagle /7,6 сая доллар/ Augustus Saint-Gaudens-ын бүтээсэн ээдрээтэй загвар нь U.S. Mint цутгуур үйлдвэрийн хувьд арилжааны зориулалтаар цутгахад хүндрэл учруулжээ. Mint-ийн тэргүүн сийлбэрч Charles Barber зоосноос зөвхөн “In God We Trust” гэсэн үгийг л авч хаясан гэдэг.

 

1933 Double eagle /7,6 сая доллар/ Нөхцөл байдлын түүхэн эргэлтийнхээ улмаас өндрөөр үнэлэгддэг энэ зоосийг олон нийтийн өмнө хэзээ ч гаргаж байгаагүй аж. Franklin D. Roosevelt 1933 онд тухайн үед АНУ-ыг сүйтгэхэд хүрээд байсан банкны хямралыг зогсоохын тулд хэнийг ч бай алт эзэмшихийг хориглосон байжээ.

 

1794/5 Flowing hair алт/зэс доллар /10 сая доллар/ Нэг долларын зоос 10 сая доллартай тэнцэнэ гэхээр гайхмаар. АНУ-ын Холбооны засгийн газрын гаргасан анхны зоосон доллар болох энэ зоос 1794 болон 1795 онуудад 10 хувийн зэс, 90 хувийн мөнгөөр цутгагдаж байсан аж. Зоосыг тухайн үедээ шинэхэн байгуулагдаад байсан U.S. Federal Mint цутгуурын үйлдвэрт цутгажээ. 2013 оны 1-р сард 1794 оны нэг ширхэг нэг долларын зоос 10 сая доллараар зарагдсан байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.