Тун ашигтай зөвлөгөө /Цуврал 10/

2017 оны 04-р сар 19-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр хөнгөвчилсөн, урьд өмнө хэзээ ч толгойд орж ирж байгаагүй хачин сайхан мэргэн санаа оноо энэ хорвоо ертөнцөөр нэг байдаг. Гэхдээ цагаа тууулахад олддогүй нь хяслантай. Тиймээс хэзээд санаж явахад илүүдэхгүй тун ашигтай санал зөвлөгөөг цувралаар хүргэж байгаа билээ. Ойр дотныхондоо ч дуулгахад тааламжтай. Манайхан нойтон салфеткаар эхлээд гараа арчаад дараа нь хувцас хунараа цэвэрлээд, эцэст нь гутлаа арчдаг гэдэг шиг, аль нэгэн зүйлийг эцэст нь тултал олон талаар ашигтай ашиглах маш олон санал, санаачилга, зөвлөгөөнүүд байдаг учир зарим нэгээс нь хүргэж байна.

Хүний эрүүл мэндэд хамгийн тустай хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг гэдэг хушгыг яснаас салгахад тун бэрх байдаг. Харин давстай усанд сойгоод нэг хонуулчихад яс амархан салчихдаг байна. 

Как с легкостью очистить грецкие орехи от скорлупы

Угаалтуурын тосгуур, усан ордог онгоц гээд пааландаж бүрсэн ариун цэврийн хэрэгсэлүүдэд угаагаад арилдаггүй өнгөр тогтдогийг бид мэднэ. Бид ч гэж гэрийн эзэгтэй нар энэ зовлонг сайн мэднэ. Тэгвэл тэр өнгөрийг их амархан арилгах арга байдаг аж.

1. Усанд ордог онгоцыг ус шүршиж, норгосны дараа алчууранд хүнсний соод цацаж арчих хэрэгтэй.

2. Харин 5-10 минут болоод 50 г уксус, 50 г цайруулагч хольсон зуурмагаар соод түрхсэн гадарга дээр арчина.

3. Хагас цагийн дараа усаар зайлан угаахад таны "усан" онгоц нүд гялбам цалийн цагаан өнгөтэй болсон байх болно.


Очень простой способ как сделать ванну белоснежной

Орон гэрийнхээ орон зай бүхнийг ашиглах наад захын санаа энэ

Гал тогоо, ариун цэврийн өрөө, өөр хаана ч бай пааландсан плитаны завсар зааг харлаж хөгзөрсөн тохиолдолд бүгд л халтартаж эвгүй харагдаад байдаг. Тэр тохиолдолд завсар зайг нь шинэхэн завсар хийсэн юм шиг болгох ийм арга бий. Үүнд:

-7 аяга

- хүнсний соод хагас аяга

- аяганы гуравны нэгээр нимбэгийн хүчил

- аяганы дөрөвний нэгээр уксус

Энэ бүгдийг хольж хутгана. Харин резинэн бээлийтэй байх бөгөөд уг зуурмагаар шаазан плитаны завсарыг сайн үрж, чигжиж өгвөл хүссэн үр дүнд хүрч чадна.

Байнга компьютерийн ард нүдээ чилтэл суудаг хүмүүсийн анхааралд. Нүдний даралтыг бууруулах болоод бие махбодь сэргээх бариа засал.

1-р цэг

Нүдний дотор булан. Хойр талаас нь жигд дарах ёстой.

2 дахь цэг  

Шууд гурван цэгт зэрэг дарна. Хөмсөгний гадар, дунд хэсэг болон дотор талд. Хоёр нүднийхээ энэ цэгүүдэд зэрэг дарах ёстой. 

3 дахь цэг

Хөмсөгний хоорондох товгор цохон дээр дарна. 

4 дэх цэг 

Нүдний доод зовхиноос доош хагас сантиметр хэртэй хэсэгт. Хоёр нүдэндээ зэрэг дарах хэрэгтэй.

Харин яаж дарах вэ гэхээр дурьдсан цэгүүд дээр хурууныхаа үзүүр хэсгээр нэг минут хэртэй хүчтэй дарна. Гэхдээ өвдмөөр тийм чанга биш.  
Как быстро снять усталость после долгого сидения за компьютером.

Дарс гэдэг тансаг идээ ундааг тусгай онгойлгогчгүй бол бөглөөг нь авч, хүртэх арга үнэндээ олдохгүй мухарддаг. Харин үнэхээр шаардлага гарвал амархан онгойлгох сайн арга байдаг аж. Дарсны бөглөөг авахын тулд харин гутлаа тайлах хэрэг гарна. Тэгээд өсгий хэсэгт нь лонхтой дарсны ёроол хэсгийг тааруулж, сайн дараад хананд цохих хэрэгтэй. 7-10 удаа цохиход л бөглөө нь аажим сугараад ирнэ. Хамгийн гол нь хананд цохихдоо лонхны ёроолыг гутлын өсгийнөөс салгахгүй байх хэрэгтэй.   

Как открыть бутылку вина без штопора

Как открыть бутылку вина без штопора

Как открыть бутылку вина без штопора

Как открыть бутылку вина без штопора

Нимбэг жимсний шүүс эрүүл мэндэд маш олон талаар тустай. Харин шүүс шахагчгүй үед нимбэгнээс шүүс авна гэдэг тун төвөгтэй, хамаг шүүсийг нь асгаад дуусах эгзэгтэй эд байдаг. Тиймээс нимбэгийг ширээн дээр тавьж алгаараа сайн дарж өнхрүүлсээр байгаад дараа нь зүсэж шахвал шүүс нь илүү сайн гарах болно. 

Выжать из цитрусового больше сока

Шинээр шилэн сав суулга авсан нөхцөлд амар хагарахгүй сайн бэхжүүлэх арга байдаг байна. Ингэж бэхжүүлэхийн тулд савтай хүйтэн усанд шилэн эдлэлийг хийж аажмаар буцалгах хэрэгтэй. Харин буцалсан хойно нь савтай нь орхиж хөргөвөл сайн бэхэжсэн байдаг аж.

Новые стеклянные стаканы не будут биться

Хээр хөдөө аялах үед хоол цайгаа бэлдэхийн тулд заавал ч үгүй тулгын чулуу тулж гал өрдөх хэрэг гардаг. Гэтэл илүү үр дүнтэй ийм арга бас байдаг байна.
 

Финская свеча своими руками

Финская свеча своими руками

Финская свеча своими руками

Финская свеча своими руками

Финская свеча своими руками

Финская свеча своими руками

Финская свеча своими руками

Финская свеча своими руками

Финская свеча своими руками

Мебель эдлэлийг тосолж өнгөлөхгүй жаахан удвал гялалзсан сайхан өнгө бүдгэрч, тоос шороо дарах нь их болдог. Тэр нөхцөлд харин гарын дорхи материалаар өнгө оруулах сайн арга байдаг. 3/4 аяга ургамалын тосонд 1/4 аяга хэмжээний хоолны уксус хийж хутган найруулаад мебель эдлэлийн өнгө алдаж халтартсан хэсгүүдийг арчиж байвал өнгө нь сэргэдэг байна. 

Как обновить старую мебель

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.