Ганцхан цэг дээр дарж даралтыг бууруулж болно

2017 оны 06-р сар 12-нд 08:24 цагт
Мэдээний зураг,

Даралтыг эм уухгүйгээр бууруулах энгийн хэрнээ үр дүнтэй аргууд

Хуруун дээрх онцгой цэг

Энэ цэг нь даралтыг маш хурдан буулгахаас гадна олон төрлийн өвдөлтийг арилгаж хэвийн болгоно. Энэ арга нь цэргийн анагаах ухаанд ашиглагддаг юм. Энэ нь энгийн эмнэлгээс ялгаатай бөгөөд өвчнийг маш хурдан арилгах, маш хурдан хөл дээр босгох хууль үйлчлэх ёстой. Онцгой цэг маань дунд хурууны өндгөнд байрладаг ба маш өвчтэй цэг. Түүн дээр 1 минут дарахад бүх өвчин нисэн одно. Даралтаас гадна нурууны өвчин болон бусад өвдөлт арилна.

Хөлөн дэх гайхамшигт цэг

Энэ цэгийг "Мууг зайлуулагч" хэмээн нэрийддэг. Өдөр тутам 2 хөлдөө 5 минут массаж хийх нь олон өвчин зовлонгоос таныг ангижруулна. Энэ цэг нь хөлний овгор ясны урд байрладаг өвчтэй цэг.

Даралтыг бууруулах энгийн аргууд

1. Массаж

Шилэн хүзүүн дээр дарангаа удаан гулсах маягаар массаж хийх.

2.Уксусаар жин тавих

Хоёр хэсэг даавууг алимны эсвэл ердийн уксусанд норгож хөлийн уланд 5-7 минут байлга. Үр дүн бага байвал давтан хий.

3. Цангис (клюква) жимсний шүүс, зөгийн балтай уух

100 гр шүүсэнд 100 гр зөгийн бал хийж хутган 1 ц/х-аар өдөрт 3 удаа ууна. Архаг даралт ихдэлтэй хүнд тохиромжтой.

4. Цэгэн даралт, иллэг

Долоовор хуруугаар чихний гэдэсний ар дах хонхорхойд дар. Дараа нь босоо шугамаар эгэмний дунд хавьд ирэхээр доош нь хуруугаа явуул. Хүчтэй дарах шаардлагагүй. 2 талдаа 8-10 удаа хийнэ. Массаж хийхээсээ өмнө ба дараа нь даралтаа хэмжиж үр дүнгээ үзээрэй.

Эх сурвалж: Фитхакер

Орчуулсан Ц.Ганцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.