Нийслэлд морин тойруулга байгуулах боломжийг судлах ажлын хэсэг байгууллаа

Twitter Print
2016 оны 04-р сар 11-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын татварын бус орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд морин тойруулгын үйл ажиллагаа явуулах боломжийг судлах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.

Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Хоролсүрэн нар ажиллана.

Судалгаа хийх ажлын төлөвлөгөө гаргаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан, үр дүнг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн Засаг даргад тайлагнахыг Ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (124.158.107.17) 2016-04-11 12:05
      • 0
      • 0

      yag l ulsiin orlogoo bodoj haragdaach, ed nar. oorsdin inetei gadaad moridiig uralduulj, oorsdiin zugaa tsengelee nemeh gej, ard tumniig bootsoonii munguur shulah gej iim yum setgej baigaz.

      Хариулах