Жон Керри Хирошимад зочлохдоо цөмийн бөмбөгийн тухайд уучлал хүсэхгүй

Twitter Print
2016 оны 04-р сар 11-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

Японы Хирошима хотод айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн Жон Керри өнөөдөр тус хотын Энх тайвны дурсгалт хүрээлэнд зочилж, америкчууд Японы хотуудад цөмийн бөмбөг хаясны төлөө уучлал хүсэх тухай АР агентлаг мэдээлсэн байна.

Хирошима хотод товлосон G7-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үед Энх тайвны цэрцэрлэгт хүрээлэнд зочилно гэж Жон Керри өмнө нь мэдэгдэж байсан  бол түүний энэ алхам АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар түүхэнд анх удаа тохиолдож байгаа явдал болохыг ОХУ-ын ТАСС агентлаг тэмдэглэсэн байна.

Гэтэл Жон Керри "уучлал хүсэх" үг унагахгүй" гэж АР агентлагийн эх сурвалж тэмдэглэжээ.

Өнгөрсөн ням гарагт Нагасаки хотын захирагч АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг зочлон ирж, Америкийн цөмийн бөмбөгөнд сүйрсэн Хирошима, Нагасаки хотуудтйа танилцахыг урьсан байна. Хотын захирагч Томихисо Тауэ тэмдэглэснээр, тэрээр Их 7-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын албан ёсны нээлтийн үеэр Япон дахь АНУ-ын элчин сайдын яаманд холбогдох урилгыг гардуулсан байна.

"АНУ-ын төрийн тэргүүн цөмийн бөмбөгдөлтөд сүйрсэн хотуудад зочилж үзэх тун чухал байна" хэмээн Тауэ сэтгүүлчдэд мэдэгдээд, ерөнхийлөгч Обама ирэх тавдугаар сард болох G7-ийн уулзалтаар Японд зочлохдоо энэ хотуудаар айлчилна гэдэгт найдаж  байгаагаа илэрхийлжээ.

Хирошима, Нагасаки хотын удирдлагууд хэдэн арван жилийн өмнөөс АНУ-ын ерөхийлөгчийг тус хотуудад айлчлахыг урьж байсан бөгөөд цөмийн зэвсгийн уршиг дагаварыг ойлгуулахыг оролдож байсан билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.