Жон Керри Хирошимад зочлов

Twitter Print
2016 оны 04-р сар 11-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр Хирошима хотын баруун хэсэгт байрлах АНУ-ын цэргийн баазад газардсан байна. Тэрээр “Их -7” орны уулзалтад оролцох зорилгоор Афганистанаас шууд Хирошимад очсон аж.

Хоёр өдөр үргэлжлэх Хирошимагийн уулзалтад цөмийн зэвсэгтэй Их Британи, Франц, Канад, Герман, Итали болон Япон улсын дипломатууд оролцоно. Энэ уулзалт нь ирэх тавдугаар сарын 26-27 нд болох “Их-7” орны дээд хэмжээний уулзалтын өмнөтгөл юм. Япон улс зохион байгуулагч орны хувьд уулзалтаар Өмнөд Хятадын тэнгисийн маргаан, Хойд Солонгосын цөмийн амбиц зэрэг бүс нутгийн тулгамдсан асуудлыг хөндөхөөр зэхжээ.

Японы Хирошима хотод дэлхийн II дайны сүүлээр АНУ атомын бөмбөг хаяснаас эхний өдрөө 80 мянган хүн амь үрэгдэж, цацрагийн хорноос болж хохирогчдын тоо 166 мянгад хүрсэн юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.