Зам дээр зодолдсон жолоочид танхайн хэргээр эрүү үүсгэжээ

Twitter Print
2016 оны 04-р сар 08-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сарын эхээр олон нийтийн цахим хуудас болон зарим мэдээллийн сайтаар "Хоёр хүүхдээ дагуулаад зам гарч явсан аав зам тавьж өгөөгүй машиныг өшиглөсөн, улмаар уг машины жолооч тухайн явган зорчигчийг зодсон" гэх мэдээлэл гарсан.

Тодруулбал, гуравдугаар сарын 09-ний өдрийн 18:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд суух 38 настай, эрэгтэй М-ийг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай 40 настай, эрэгтэй Х нь зам дээр зодож танхайрсаныг таслан зогсоосон байдаг. Иргэн М гарцгүй газраар зам хөндлөн гарч, зам тавьж өгөөгүй жолооч Х-ийн автомашиныг өшиглөж, маргаан үүсгэсний улмаас уг хэрэг үүджээ.

Иргэн М-ийг зодсон 9494ӨВА улсын дугаартай автомашинтай иргэн Х-д Эрүүгийн хуулийн 181.1 буюу танхайрах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт үргэлжилж буй юм байна. Харин зодуулсан иргэн М-ийн хувьд хохирогчоор тогтоогджээ. Тэрбээр тухайн үед хоёр хүүхдээ дагуулан зам гарч явсан байдаг.

Эрүүгийн хуулийн 181.1-д “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • X.narantsetseg

      (59.153.115.228) 2016-04-09 10:45
      • 0
      • 0

      Ygaasaa mashin barij bgaa jolooch nar soelgvi shdee garzgvi gazraa gardagn byryy gexdee 2 xvvxed dagyylaad garax bas xezvv bdag

      Хариулах

    • Нийслэл эр

      (184.58.145.189) 2016-04-09 10:06
      • 0
      • 0

      Хоёулаа хөдөөний малнууд байна. УБ-д орж ирэх эрхийг нь 5 жилээр хасч, хотын соёл суртлаа морь, малтайгаа ноцолдож, зодолдож байг.

      Хариулах

    • Hun

      (62.202.190.118) 2016-04-08 17:09
      • 0
      • 0

      Gartsaa zov gazar hiih heregtei shuudee.Gartsaar garsan bol iim hereg bolohgui baisan

      Хариулах

    • иргэн

      (202.70.37.34) 2016-04-08 16:18
      • 0
      • 0

      зөв ш дээ биеэ зөв авч явж чадахгүй танхай амьтад бусад хүмүүст сургамж болог

      Хариулах