Америкийн эрдэмтэд аварга том хар нүх илрүүлжээ

Twitter Print
2017 оны 05-р сар 12-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Нарнаас ойролцоогоор 17 тэрбум дахин том, хэт их масстай хар нүхийг Америкийн эрдэмтэд илрүүлжээ.

Энэ нь өнөөг хүртэл Орчлон ертөнцөөс олдсон объектуудын дотроос хамгийн том нь гэж эрдэмтэд үзэж байгаа тухай “NPR” радиостанцын мэдээнд онцолсон байна.

Шинээр илрүүлсэн хар нүх нь Сүүн замын голд оршдог хар нүхнээс хамаагүй том хэмжээтэй гэж Америкийн Беркли  хот дахь Калифорнийн их сургуулийн одон оронч Чун- Пей Ма үзэж байгаа аж.

Хар нүх “сансрын огторгуйн алс бөглүү хэсэгт” оршиж байгаа нь хамгийн ихээр гайхашруулсан гэж тэрбээр ярьжээ.

Эрдэмтдийн хийсэн шинэ судалгааны талаарх мэдээллийг “Nature” сонины ээлжит дугаарт нийтлэгджээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.