Эмпати сургуулиудын боловсролын чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө

Twitter Print
2016 оны 04-р сар 13-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

Шинжлэх ухаан, Технологи дээд зэргээр хөгжин, хүн төрөлхтөнд мэдээлэл, боловсролын хэрэгцээ шаардлага улам ихээр нэмэгдэж байгаа өнөө үед аливаа зүйлийн эхлэлийг зөв тавих нь юу юунаас чухал болоод байна. Мөн хүн төрөлхтөн аз жаргалтай, амгалан тайван, аюулгүй ирээдүйг цогцлоохын тулд зөв төлөвшсөн, мэдлэг боловсролтой ухаалаг иргэдийг бэлтгэх учир дээрх зорилгод хүрэх хамгийн зөв зам бол боловсрол мөн. 

Монгол улсын хууль журмын хүрээнд, Монголын боловсрол соёлын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, даяарчлагдаж байгаа дэлхийн хөгжлийн хурдад хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ өөрсдийн үндэсний уламжлалт үнэт зүйлсийг алдалгүй, зөв бодол төлөвшилтэй залуусыг бэлтгэх эрхэм зорилго бүхий Эмпати сургуулиудын чанар олон улсад хүлээн зөвшөөрөгджээ.

 

ЭМПАТИ СУРГУУЛИУДЫН БОЛОВСРОЛЫН ЧАНАР ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДЛӨӨ

 

Монгол улсын боловсролын салбарт чанарыг эрхэмлэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг бөгөөд 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Эмпати сургуулиудын гаргасан үр бүтээл, тогтмол амжилтыг үнэлэн олон улсын BID буюу Business Initiative Directions (бизнес санаачилгын чиг) байгууллагаас “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналын эзнээр өргөмжилсөн байна. 

 

Тус шагналыг тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо болох чуулга уулзалтын үеэр гардуулах юм. 

BID байгууллага нь Ази, Америк, Европ тивийн орнуудын хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүдийг чанарынх нь тогтвортой байдлаар нь үнэлж хэрэгжилтэд нь анхааран тэднийг сайшаан урамшуулах эрхэм зорилгыг өвөртөлсөн олон улсын нэр хүндтэй байгууллага юм.

 


                  

1994 онд байгуулагдан Монголын боловсролын салбарт чанартай үйлчилгээ үзүүлж чанарын удирдлага, удирдах тогтолцоондоо анхааран орчин үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж мөрдөж ирсэн Эмпати сургуулиудын гаргасан амжилт бүтээлийг нь өндөр үнэлж дэлхийн нэр хүндтэй шагналын эзнээр тодруулжээ. 

Энэ жил Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд болох 18 дахь удаагийн олон улсын чанарын чуулга уулзалтын үеэр (Century International Quality ERA Convention 2016) дэлхийн 119 орноос шалгарч шилдэг чанарыг эрхэмлэн, чанартай бүтээлч санаа дэвшүүлэн хэрэгжүүлж чадсан хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Олон улсын чанарын эрин” шагналыг BID буюу Business Initiative Directions (бизнес санаачилгын чиг) байгууллагын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал ноён Хосе Э.Прието тэргүүтэй бизнесийн ертөнцийн алдартнууд, албаны болон бусад төлөөлөгч нар гардуулан өгөх юм. 

Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг бөгөөд 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Эмпати сургуулиудыг Ази, Америк, Европ тивийн орнуудын хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүдийг чанарынх нь тогтвортой байдлаар нь үнэлж хэрэгжилтэд нь анхааран тэднийг сайшаан урамшуулах эрхэм зорилгыг өвөртөлсөн олон улсын BID байгууллагаас 2016 оны Олон Улсын Чанарын Шагналын Алтан ангилалд “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналын эзнээр өргөмжилсөн байна. 

BID байгууллагын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал ноён Хосе Э.Прието хэлсэн үгэндээ “Бизнес, аж үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарт чанарыг эрхэмлэн манлайлж, техник технологийн дэвшлийг ашиглан бүтээлч шинэлэг санаа дэвшүүлэн хэрэгжүүлж шалгарсан эдгээр байгууллагууд нь тус тусын салбартаа үлгэр жишээ болох учиртай. BID байгууллагын зүгээс бизнес, шинжлэх ухааны салбарын шилдэг төлөөллүүдэд “Чанарын шагнал”-ыг гардуулах гэж байгаадаа би маш баяртай байна” гэжээ. 

Шилдэг чанарыг эрхэмлэн чанарыг хангах өндөр шаардлага хангасан байгууллагуудыг “Дэлхийн чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналаар шагнадаг уламжлалтай. 

BID байгууллагаас чанарыг эрхэмлэгч, салбартаа тэргүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдийг сайшаан урамшуулах үүднээс олгодог тус шагналыг манлайлал, чанарын удирдлага, шинийг эрэлхийлсэн байдал, технологийн дэвшил, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ, зах зээлээ тэлж байгаа байдал, магадлан итгэмжлэл, нэр хүнд, байнгын хөгжүүлэлт зэрэг шалгууруудыг удирдлагын тогтолцоондоо хэвшүүлсэн байдлаар нь үнэлж дүгнэсний үндсэн дээр хүртээдэг юм. 

Хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг BID байгууллагаас сонгон шалгаруулдаг бөгөөд олон сар үргэлжлэх сонгон шалгаруултын явцад BID байгууллага нь тухайн орны их, дээд сургуулиуд, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, элчин сайдын яамдын санал хүсэлтийг харгалзан үзэж тодруулдаг. Монгол улсын боловсролын салбарт чанарыг эрхэмлэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн Эмпати сургуулиудын гаргасан үр бүтээл, тогтмол амжилтыг үнэлэн тус шагналын эзнээр шалгаруулаад байгаа юм. 

Эмпати сургуулиудын удирдах зөвлөлийн дарга ноён Тургут Карабулут хэлэхдээ

"Гадаад дотоодод тогтмол өндөр амжилт үзүүлсээр ирсэн манай сургуулиудыг чанар, шилдэг үйл ажиллагаагаар нь уг шагналын эзнээр тодруулж олон улсын чанарын чуулга уулзалтад оролцох дэлхийн 119 орны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдагч нартай мөр зэрэгцэн хүндэтгэлийн хойморт залах болсонд нь туйлын их бахархаж баярлаж буйгаа илэрхийлье. BID байгууллагын шагналыг хүртэх гол шалгууруудын нэг нь шилдэг чанарыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх явдал байдаг. BID байгууллагаас чанараа баталгаажуулж шагнал гардан авсан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дотор Эмпати сургуулиуд маань багтаж байгаа нь нэр төрийн хэрэг билээ. Боловсролын салбарт үргэлж шилдэг байх зорилт зорилгыг мөрдөн хэрэгжүүлсээр ирсэн манай сургуулиудыг шалгаруулаад байгаа юм. Бид бүхэн цаашдаа амжилт чанараа ахиулан улам шилдэг болохын төлөө хичээж ажиллах болно" гэв.

Тэрээр цааш нь Манай сургуулиуд нь байгуулагдсан цагаасаа хойш боловсролын чанарт үргэлж анхааран, ололт амжилтаа улам бүр ахиулсаар ирсэн бөгөөд энэ утгаараа Монгол Улсын боловсролын яам, газрууд, сурагч, эцэг эхийн зүгээс талархал дэмжлэг хүлээн дотоодын болон олон улсын чанартай уралдаан тэмцээн, олимпиадуудад гаргасан гарамгай амжилтаараа үй олон шагнал хүртэж, Монгол улсын нэрийг өндөрт гаргасаар ирсэн билээ. Мөн төгсөж буй сурагчдынхаа дийлэнхийг нь гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцуулах боломжоор хангахын зэрэгцээ их, дээд сургуулиудад элсэн орох шалгалтад үзүүлсэн амжилтаараа хүссэн ирээдүйг нь төгсөгчиддөө бий болгож байгаадаа бид ихэд олзуурхдаг гэж онцлон дурдсан юм.

 

Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.25.107) 2016-04-11 15:01
      • 0
      • 2

      амжилт хүсье,

      Хариулах

    • Bolroo

      (27.123.214.105) 2016-04-07 18:19
      • 0
      • 4

      Bayar hurgryee. Amjilt husiyee. Erdenetees.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-04-07 16:37
      • 0
      • 6

      Маш хүмүүжил төлөвшил сайтай хүүхдүүдийг бэлтгэн гаргадаг сургууль. Баяр хүргэе! Монголын бүх сургуулиудын чансаагаар сүүлийн 5 жилд дандаа эхний 3-т жагссан.

      Хариулах