Биднийг наснаас нь эрт хөгшрүүлдэг 5 бүтээгдэхүүн

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Бид бүхэн хэрэндээ л идэж хэрэглэж байгаа хоол хүнсэндээ өдөр бүр анхааран, улмаар бидний гадаад байдалд хоол хүнс хэрхэн нөлөөлж байгаа талаар боддог.

Гэвч өнөө үед байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг орлох болсон маш олон химийн нэмэлт бодистой, элдэв амтлагч, будагтай бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд заналхийлсээр л байна. 

Иймд хүмүүсийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг, наснаас нь эрт хөгшрүүлдэг 5 бүтээгдэхүүнийг дор дурдъя.

1.Транс тос

Шарсан төмс, эрдэнэшиш буюу попкорн, нарийн боов, жигнэмэг, чипс, маргарин, бялуу зэрэгт транс тос их хэмжээгээр агуулагддаг. Транс тосыг хэрэглэсний улмаас хүн таргалалтанд өртөж, зүрхний өвчтэй болдог.

Транс тос нь хүний бие махбодид үрэвсэл үүсгэдэг болохыг АНУ-д байрладаг Тулейн Их сургуулийн Анагаах ухааны эрдэмтэд баталсан байна. Тэдний үзэж байгаагаар хөгшрөлт гэдэг бол архаг үрэвслийн чанартай үзэгдэл, иймээс транс тосыг агуулсан хүнс хэрэглэдэг хүмүүс үеийнхнээсээ илүү овортой, хөгшин харагддаг гэжээ.

2.Глюкоз-фруктозын сироп

Энэ сироп нь сахарыг орлодог хамгийн хямд бүтээгдэхүүн бөгөөд амттан, хийжүүлсэн ундаа, шүүс, чихэрлэг нөөшилсөн бүтээгдэхүүнд агуулагддаг.

Уг сироп нь бүтээгдэхүүний амтыг сайжруулахаас гадна хадгалах хугацааг нь уртасгадаг аж. Ийм сироп агуулсан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэвэл бөөр болон зүрхний дутагдалд орж, шүд цоорох гол шалтгаан болдог байна.

Анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Кливлендийн төвийн захирал, доктор Марк Хейман глюкоз-сахарозын сироп хэрэглэснээр хүнд маш богино хугацаанд хөгшрөлт явагддаг болохыг судалгаагаар нотолжээ. Иймээс тэрээр худалдааны бялууг какаоны агууламж өндөртэй цэвэр хар шоколадаар, сахарыг зөгийн балаар орлуулан хэрэглэж байхыг зөвлөсөн байна. Чихэрлэг зүйл идмээр санагдаад байгаа бол жимснээс татгалзах хэрэггүй гэжээ.

3.Цэвэршүүлсэн давс

Давс бол мэдээж хортой бүтээгдэхүүний нэг бөгөөд бие организм дахь усыг биед шингээлгүй “барьчихдаг” учраас цусын даралт ихсэх гол шалтгаан болдог гэж үздэг. Жоржийн анагаах ухааны коллежийн судалгааны багийнхан давсыг хэтрүүлэн хэрэглэх нь хөгшрөх үйл явцыг хурдасгадаг болохыг тогтоожээ. Хэрэв давсгүй хоол амтгүй мэт санагдаад байвал та алдаж байна л гэсэн үг. Давсны оронд  амтлагч ногоо, махыг нимбэгний шүүсээр амтлан хэрэглэвэл эрүүл мэндэд ач тустай гэдгийг сануулжээ.

4.Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн

Дэлгүүр, супермаркетуудад махан бүтээгдэхүүн буюу хиам, утсан мах, гахайн утсан мах зэрэг нь төрөл бүрээрээ өрөөстэй харагддаг. Гэтэл эдгээр нь хүний биед үрэвсэл үүсгэдэг, түүнчлэн арьсыг гэмтээдэг элдэв нэмэлт бодисуудыг агуулсан байдаг. Хэрэв та боловсруулсан махыг их хэрэглэдэг бол бие махбодь чинь биед зайлшгүй хэрэгцээтэй коллагеныг ялгаруулахаа больдог. Ийнхүү коллаген дутагдсанаар арьс унжиж хөгширч, хэвийн байдлаа алдаж, гандаж гундаж эхэлдэг. Учир нь коллаген нь арьсны уян хатан, залуу байдлыг хадгалдаг. Харин боловсруулсан махан бүтээгдэхүүний оронд загасыг хэрэглээрэй. Эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна залуу насаа удаан хэвээр хадгалах аж.

5.Согтууруулах ундаа

Аливаа хүн согтууруулах ундаа хэрэглэхэд элэг түүнийг нь шүүж боловсруулж, хорыг нь саармагжуулдаг. Гэсэн хэдий ч элэг супер “робот” биш учраас биеийг эрүүлжүүлэхэд бас тодорхой цаг хугацаа шаардлагатай байдаг. Харин элэг согтууруулах ундааг боловсруулж чадахгүй, ачааллаа дийлэхээ болиод эхлэхээр арьсанд сөргөөр нөлөөлж, батга, арьсны үрэвсэл, үрчлээ үүсэх гол эх үүсвэр болдог байна. 

Иймд та бүхэн худалдан авч буй бүтээгдэхүүний найрлагыг сайтар харж сонгох, түүнчлэн ногоо жимсээ түлхүү хэрэглэхийг зөвлөе.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.119.92) 2018-09-29 13:20
      • 0
      • 0

      eruuden shuuh

      Хариулах

    • Зочин

      (203.169.49.102) 2017-03-05 17:53
      • 0
      • 0

      Энэ орчуулгын зөвлөлгөө манайх шиг хүйтэн, хатуу ширүүн уур амьсгалтай оронд таарахгүй ээ, найзууд аа?

      Хариулах

    • зочин

      (66.181.185.108) 2017-01-16 16:53
      • 1
      • 0

      ямарваа зүйлийг хэт сайн хэт муу гэж туйлшралгүй тааруулж л идэж сурах хэрэгтэй. ямарваа хүнс сайн муу 2 талтай. хэт хоривол бас дутагдалд орно гж юм бии шүү.

      Хариулах

    • bi

      (91.10.36.155) 2017-01-14 17:12
      • 0
      • 0

      Dandaa hvnd heregtei zvil belddegt bayarladag shvv, Amjilt

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.229) 2017-01-14 17:10
      • 0
      • 0

      Belen bvteegtvvn gedeg iimel hortoi yumdaa bayrlaa

      Хариулах

    • Bette

      (188.143.232.32) 2016-12-21 15:14
      • 0
      • 0

      I was so confused about what to buy, but this makes it unabdstandrele.

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.37) 2016-12-03 02:45
      • 0
      • 0

      Bayrlalaa.

      Хариулах

    • Chimgee

      (84.196.93.180) 2016-09-14 00:11
      • 0
      • 0

      Zolzaya setguulchid mash ih bayarlalaa. Urgelj heregtei medeelel oruuldagt!

      Хариулах

    • транс тос

      (103.23.51.1) 2016-06-11 21:46
      • 0
      • 1

      одоо бидний хэрэглэж байгаа масло майнез 9 ын тос маргарин гэх мэт бүтээгдэхүүнүүд нь транс буюу биед шингэдгүй тос юм

      Хариулах

    • х

      (103.57.94.38) 2016-06-10 15:54
      • 0
      • 0

      БИЕД ОРООД ШИНГЭДЭГГҮЙ ТОСЫГ ТРАНС ТОС ГЭДЭГ.. ШИНГЭДЭГ ТОС БОЛ ОЛИВЫН ТОС, МОНГОЛ МАЛЫН ЦЭВЭР ШАР ТОС, СҮҮЛНИЙ ТОС

      Хариулах

    • Badmaarag

      (202.70.46.234) 2016-06-10 00:23
      • 0
      • 0

      Trans tos gej yag yug heleed bnaa

      Хариулах

    • зочин

      (103.57.94.100) 2016-06-09 10:06
      • 0
      • 0

      Транс тос гэж яг ямар тос байна аа

      Хариулах

    • Зөгийн бал

      (202.70.34.38) 2016-06-09 09:37
      • 0
      • 0

      Зөгийн бал нь глюкоз, фруктоз 2-оос бүрддэг. Тэгэхээр сахарын тухай мэдээлэл сонин л байна даа.

      Хариулах

    • Зочин

      (202.179.26.158) 2016-04-11 10:20
      • 0
      • 0

      Боловсруулсан мах гэдэг нь утсан, нөөшилсөн мах, хиамыг хэлж байгаа. 50гр утсан мах хэрэгдлэхэд 20 ширхэг тамхи татсантай тэнцэхүйц хэмжээгээр хорддог гэсэн судалгаа бий

      Хариулах

    • Mongol hun

      (103.57.93.140) 2016-04-09 22:21
      • 0
      • 0

      Er n bol ortoi l yum bn.davs hereglehee bagasgaval zugeer sanagdaad baigaa yumdaa minii huvid.ene 5 turul deer nemj helhed TAMHI gej neg hor baih estoidoo

      Хариулах

    • Зочин

      (203.194.114.202) 2016-04-09 12:34
      • 0
      • 0

      Мах идэхээр хегширне гэж худлаа байхаа

      Хариулах

    • зочин

      (182.160.0.244) 2016-04-08 21:02
      • 0
      • 0

      Мах идэхээр хөгширнө гэж худлаа харин ч цагаан хоолтон бүр хөгширнө

      Хариулах

    • Зочин

      (182.160.34.125) 2016-04-08 13:17
      • 0
      • 1

      Dandaa durtai zuiluud mini bna daa?

      Хариулах

    • hvslen

      (122.201.24.68) 2016-04-07 23:05
      • 0
      • 0

      aan oilgoloo

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.68) 2016-04-07 23:04
      • 0
      • 0

      aan oilgoloo

      Хариулах