Оффшор дансны мэдээллийг олон улсын оролцоотой шалгана

Twitter Print
2016 оны 04-р сар 06-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахиныг шуугиулсан "Панамын баримт бичиг"-ийн мөрөөр Панам улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг оффшор компаниудыг мөрдөн шалгах ажил явуулахад тус улсын эрх баригчид бусад орнуудаас тусламж хүсэх тухай Панамын Ерөнхий прокурорын газраас мэдэгджээ.

“Бусад орны шүүх эрх мэдэл бүхий байгууллагуудаас мэдээлэл авахын тулд харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, хэлэлцээрүүдэд тусгасан заалтуудыг биелүүлнэ гэдгээ Панамын Ерөнхий прокурорын газар нотолж байна” гэж уг мэдэгдэлд онцолжээ.

Дэлхийн улс орнуудын одоогийн болон өмнөх удирдагчдийн оффшор данснуудын тухай мэдээлэл бүхий 11.5 сая баримтуудаас иш татан АНУ-ын Вашингтон хотод байрладаг Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын консорциум /ICIJ/ ням гарагт мэдээлэл хийжээ.  “Панамын баримт бичиг” гэж нэрлэсэн тус байгууллагын тайлан мэдээнд Панамын “Mossack Fonseca” компаниас алдагдсан мэдээллүүд багтсан байна. Тус компани нь татваргүй бүсэд бүртгүүлэхэд нь аж ахуйн нэгжүүдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлдэг аж. “Mossack Fonseca” компанийн архивын мэдээллүүд бүрэн нийтлэгдээгүй бөгөөд “бид мэдээллийн баазыг бүрэн дэлгээгүй, цаашид ч дэлгэх бодолгүй байна” гэж “ICIJ”-ийн удирдагч Жерард Райл ярьсан байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.