Э.Цэрэн: Б.Лхагвасүрэн гуай ухаан самуурч болно, харин ингэтлээ "тэмбүүтнэ" гэж баймааргүй юм

Twitter Print
2016 оны 04-р сар 05-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Цэнхэр үст Цэрэнгийн Мүүний шашины гаж урсгалын тухай дэлгэрэнгүй танилцуулж, Монголын нийгэм тэр чигээрээ энэ тухай хэлэлцүүлэг хийсэн цаг хараахан ард хоцроогүй байна. Харин ч шүүх цагдаа гээд өрнөл ихтэй урагшилж байна. Энэхүү хэлэлцүүлэгт мэдлэггүйгээсээ ч юм уу, шуналаасаа ч юм уу болоод Мүүний шашинд өөрсдөө гүйж очоод элсчихсэн, шагнуулчихсан, мөнгийг нь авчихсан, хоолыг нь идчихсэн, хацраа илүүлээд "өхөөрдүүлчихсэн" улс төрчид хуучин, шинэ ерөнхийлөгчдөөсөө эхлээд нэлээд өртөж, "бухимдсан". Харин ичих булчирхайтай зарим нь Төрийн шагналт Н.Жанцанноров, Д.Сосорбарам нараас эхлээд учрыг нь олоогүй, ойлгоогүй, Энхтайвны гэсэн сайхан нэрэнд нь хууртаж гүйж очоод шагнуулчихсан, бүр цагаан алчуур толгойдоо нөмрөөд зогсож байсан тухайгаа инээдэм наргиан болгож яриад гэмээ цайруулчихсан байгаа. 

Харин нэхэл хатуутай энэ хэлэлцүүлэгт хамгийн их хохирол амссан нь Э.Цэрэн өөрөө юм. Одоо ч шүүх цагдаад дуудагдаж, хүмүүст элдвээр хэлүүлж залхаж байгаагаа тэрээр ил шулуун илэрхийлсээр байгаа. Түүнийг нэр төрд нь халдаж гүтгэсэн гэсэн асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Газрын дарга Насанбаяр шүүхэд өгснийг шалгуулахаар Мөрдөн байцаах газарт хэргийг шилжүүлсэн байна. 

Харин тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайд эгдүүцэж байгаагаа илэрхийлснийг дор сийрүүлье. 

"Бавуугийн Лхагвасүрэн гуай телевизээр "Мүүн айхтар гаж юм биш, би хүртэл номны өмнөтгөл бичиж байсан" гэж ирээд мөнгөний төлөө хийсэн нүглээ хөнгөхөн цайруулах гэж оролдож байна. Тэрэнд Сувдын хүү Бат-Оргил хошуу нэмэн, намайг худал цуу тараасан тухай цуурцгаажээ. "Мүүн байдаггүй" гэж дөргүй бух шиг загнадаг Бат-Оргил бол хөгшин залуу хүүхнүүдээр тэжээлгэгч. Хоёр ээж нь Мүүнийхэнд үйлчилдэгийг мэдэхгүй байх нь үнэнд нийцэхгүй.

Шүтэхэд учиртай байх ёстой. Монголчууд их намирч байна. Магадгүй бид нэг тийм сайхан үлгэр жишээ болсон хүн нийтээрээ хайгаад, сэхээрчих гээд, гэгээрчих гээд үзээд байх шиг. Тэр хүнээрээ нийгмээрээ бахархан, үлгэр дууриалал авах гээд байх шиг... 

Би Б.Лхагвасүрэн гуайг Мүүнийхэн урхидаад толгойг нь эргүүлсэн гэдэгт итгэдэг байлаа. Гэтэл хэлж ярьж буй нь нэг л бишээ. Угаасаа л Галаарид шиг, Сувд шиг, Насанбаяр шиг, Оюунгэрэл шиг, Батчимэг шиг, Гантөмөр шиг сайхан өнгөлөн далдлалт хийж, Мүүнийхнийг хамгаалаад "гүлдийчээд" худлаа яриад яваа хүн юм байна. Н.Жанцанноров гуай шиг шулуухан яаж авснаа хэлээд цайрчих зоригтон тун цөөхөн байна.

Өчигдөр би таксигаар явж байхад ФМ радиогоор Б.Лхагвасүрэн гуай хэнтэй ч юм ярьж байнаа. Анужин хааяа зөөлөн зөөлөн инээгээд дуугараад байхыг бодоход нөгөө "Монгол Тулгатан" нь юм болов уу. Яриа гэж авах юм алга, шувтан л бүсэлхийнээс доош юм ярих юм. Сайхан хүүхэн л гэнэ, тэрний энэний үзcэн хүүхний тоо тэд эд гээд л явж өгч байнаа. Нас нь яваад ой ухаан нь самуурч болно, харин ингэтлээ "тэмбүүтнэ" гэж баймааргүй юм... Бузар аа бузар" гэжээ.

Х.Хулан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.