Эрдоан Уулын Карабахыг эргээд "жинхэнэ эзэндээ" очих ёстой гэж мэдэгдлээ

Twitter Print
2016 оны 04-р сар 05-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Гүржийн засгийн газар  Уулын Карабах дахь хямралд Азербайжаныг дэмжихээ мэдэгдсэний дараа Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мөн Азербайжаны талд зогсохоо мэдэгдлээ.

Тэрээр Анкара хотод Улаан хавирган сар нийгэмлэийн их хуралд оролцож индэр дээрээс үг хэлэх үедээ ингэж мэдэгдсэн байна. "Турк улс Карабахын хямралын бүр эхнээс Азербайжаны талд зогссон, цаашид ч хамтдаа байна. Харин Карабах эргэж жинхэнэ хууль ёсны эзэндээ очиж Азербайжанх болох ёстой" гэж Эрдоан хэлжээ.

Азербайжаны Батлан хамгаалах яамнаас харин энэ үед Уулын Карабахын нийслэл Степанакерт (Азербайжанаар Ханкенди) хотыг эзлэн авах тушаал өгөөд байгаа аж. Батлан хамгаалах яамнаас үүнийг тайлбарлахдаа, хэрвээ Армяны цэргүүд Азербайжаны тосгон сууринг буудахаа зогсоохгүй нөхцөлд дайран эзэлнэ гэсэн аж. "Азербайжаны Батлан хамгаалах яамнаас удаа дараа тавьсан Армяны тал үл хэрэгсэж, хүмүүн бус алхам хийж байгаа учир Азербайжаны талаас яах аргагүй ийм арга хэмжээ авахад хүрсэн" гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Үүний хариуд харин Ереван хариу цохилт хийнэ гэж мэдэгдээд, "Азербайжаны Батлан хамгаалах яамны сайдын тушаал Карабахт дайн тулаан явагдаж байгааг Баку сая л ойлгосныг гэрчилж байна. Харин Армени улс хариуд нь илүү хүчтэй цохилт өгөх болно гэдгийг Азербайжанчууд мэдэх хэрэгтэй" гэж Армений Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Арцрун Ованнисян мэдэгдсэнийг РИА "Новости" уламжилжээ.

Уулын Карабах дахь шинэ мөргөлдөөн дөрөвдүгээр сарын 2-ны бямба гаригт шилжих шөнө эхэлсэн билээ. Азербайжан, Армени улсуудын хооронд 1988 оноос хойш үүссэн энэ сөргөлдөөн Уулын Карабах хэмээх автономит засаглалтай муж Азербайжаны Бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнээс гарна гэж мэдэгдсэнээс үүдэлтэй юм. Учир нь энэ мужид армян үндэстнүүд зонхилон аж төрдөг байна. Харин 1992-1994 онд болсон мөргөлдөөнөөр Азербайжан улс Карабах болон эргэн тойрны долоон засаг захиргааны нэгжид хяналтаа алдаж, эцэст нь Уулын Карабах гэсэн улс тусгаар тогтнолоо зарласан байна.

1992 оноос хүлээн зөвшөөрөгдөөгүй энэ улсын асуудлыг энхийн замаар зохицуулах гэрээ хэлэлцээр явагдаж ирсэн боловч Азербайжаны талаас газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хангах шаардлага тавьсаар байгаа бол Армений тал уг бүгд найрамдах улсын талд шийдвэртэй зогссон байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Лантуу

      (112.72.11.103) 2016-04-06 19:14
      • 0
      • 0

      Туркууд сөнөтүгэй

      Хариулах

    • Зочин

      (202.131.235.198) 2016-04-05 16:22
      • 0
      • 0

      Муу үмхий турк. Азар Армяны зодооноор Оростой үзэх гээд байгаамуу хаашайн

      Хариулах