"Лалын улс" бүлэглэл Сирийн армийн эсрэг химийн хорт бодис ашиглажээ

Twitter Print
2016 оны 04-р сар 05-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

"Лалын улс" бүлэглэлийн дайчид Сирийн хилийн Дейр-эз-Зор цэргийн баазын ойролцоо засгийн газрын цэргүүдийн эсрэг химийн хорт хий ашигласан байна. Reuters агентлагаас мэдээлсэнээр, лалын дайчид эртнээс Сирийн засгийн газрын цэргүүдийн хориглон хамгаалах стратегийн чухал цэг болж нисэх онгоцны буудлыг эзлэн авахыг хичээж байсан аж.

Дейр-эз-Зор хязгаар Иракийн Ракка хотод төвлөрч байгаа террористуудыг үндсэн хүчтэй нь холбох чухал бүс болж байгаа тул "Лалын улс" бүлэглэлийнхэн саяхан нисэх онгоцны буудлын ойролцоо орших Жуфра тосгоныг хүчтэй дайрч эзлэн авсан байна. Уг тулааны үеэр автомашин хөлөглөсөн амиа золиослогч хоёр этгээд цэргийнхний дунд бөмбөг дэлбэлснээр олон арван хүн амь үрэгдсэн байна. Террористууд үүгээр зогсохгүй агаарын цохилт гөсөн гэж Сирийн хүний эрхийг хамгаалах төвөөс мэдэгдсэн байна.

Лалын дайчдын улайрсан энэ оролдлого Сирийн армийн давшилтыг зогсооход чиглэгдэж байгаа аж. Сирийн засгийн газрын цэргүүд гуравдугаар сарын 27-нд Пальмир хоштын чөлөөлсөн бол хэдэн өдрийн дараа мөн Дамаск, Пальмир хотын хооронд оршдог Эль-Карьятейн хотыг чөлөөлөөд байгаа билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.