Биед шигдсэн хачигийг хэрхэн зөв салгах вэ

Twitter Print
2017 оны 05-р сар 17-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Урин дулаан цаг дөхөөд ирэхээр хүн болгон л агаар салхинд гарч, ойд зугаалж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг баяр хөөртэй өнгөрөөхийг хүсдэг. Харин энэ бүхэнд аюул занал учруулдаг нэгэн зүйл бол хачиг юм. Хэрэв танд ямарваа нэгэн байдлаар хачиг шигдсэн байвал юуны түрүүнд толгойг нь таслаж болохгүйг сануулъя. Учир нь хүний биед толгой нь үлдсэн л бол янз бүрийн халдварт өвчин тусах гол шалтгаан болж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн хачиг нь хүний төв мэдрэлийн системийг гэмтээж, амь насанд хүртэл аюул учруулдаг байна.

Харин нэгэнт шигдсэн хачигийг салгахад төвөгтэй тул хөвөнтэй савх байхад та асуудлыг дор нь шийдчихнэ. Хөвөнтэй савхаа усаар норгоод цагийн зүүний эсрэг чиглэлд тойрог хөдөлгөөн хийх байдлаар болгоомжтой дарж эргүүлнэ. Мөн чимхүүрээр татсан ч болно. Хүмүүс энэ аргыг тэр бүр мэддэггүйгээсээ болоод хачигны толгойг нь таслаад хаячихдаг тал бий. 

Түүнчлэн хачиг шигдсэн хэсгийн арьсыг савантай бүлээн усаар угааж спиртээр ариутган арчдаг байна.

Эх сурвалж: www.kaifzona.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.