ОХУ-д цагаач иргэдийг нүд үзүүрлэх нь ихэсчээ

2013 оны 10-р сар 17-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

Москва хотод өнгөрсөн 7 хоногт Хойд Кавказаас ирсэн цагаач иргэн хүн амины хэрэг үйлдсэн юм. Үүнийг эсэргүүцсэн иргэд хотын гудамжинд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Хэргийн хохирогч нь Орос иргэн юм байна. Иймд Москвагийн өмнөд хэсэгт цагаач иргэд Оросуудыг хөнөөхийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Дараа нь жагсаалд оролцогчид томоохон худалдааны төв рүү нэвтрэн орж, дэлгүүрүүдийн цохыг хагалан, цагаач иргэд ажиллуулдаг дэлгүүрүүд рүү дайран орж, эд зүйлийг нь эвдэлсэн байна. Тэд “Оросын төлөө Орос”, “Цагаан хүч” гэх мэт уриа хашгирч байжээ. Цагдаа нар энэ хөдөлгөөнд нэгдсэн 400 иргэнийг баривчилсан байна.

Сүүлийн үед ОХУ-д Орос иргэд болон ОХУ-ын иргэний бичиг баримттай ч хойд Кавказ эсвэл ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудаас дүрвэж ирсэн иргэдийн дунд үл ойлголцол гарах нь эрс өссөн. Москва хотын Цагдаагийн дарга Anatoliy Yakunin, хэт үзэлтнүүдйг буруутгасан мэдэгдэл хийжээ. Тэдний олонх нь согтуу байсныг ч онцолжээ.

Б.Эрдэнэчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.