Төгөлдөр хуурч Ө.Ганбаяр хүүд тусламжийн гараа сунгацгаая

2016 оны 04-р сар 04-нд 18:45 цагт
Мэдээний зураг,

Хөгжим бүжгийн коллежийн сонгодог хөгжмийн 7а ангийн сурагч Ө.Ганбаяр гэнэт хөл нь хавдаж шинжилгээ өгөхөд ясны хорт хавдар гэсэн оноштой гарчээ. Эмчлүүлэх гэж ээж аав нь орон байраа заран 2016 оны хоёрдугаар сарын 27-нд Солонгос улсыг зорьсон. Гэвч зөвхөн оношилгооны л төлбөр гэхэд маш өндөр үнэтэй. Химийн эмчилгээ нь нэг удаадаа 4 сая вон (6сая 800), ор хоног нь нэг өдрийн 200,000 вон (340 мянга) гардаг юм байна.

Одоо түүнд яаралтай үе шилжүүлэн суулгах мэс ажилбарт хэрэгтэй 100-120 сая вон (170 сая-204 сая) шаардлагатай байгаа юм. Эмчилгээний зардал хүрэлцэхгүйн улмаас гэр бүлийхэн нь орон байраа заран зээл хүртэл авч 31 сая вон (52 сая 700) цуглуулсан ч эмчилгээний төлбөр хүрэлцэхгүйн улмаас хагалгаандаа орж чадахгүйд хүрээд байгаа юм.

Ө.Ганбаяр хүү сурлага, урлагаараа үеийнхнийгээ манлайлсан ХБК-ийн шилдэг сурагчдын нэг. Монголын хүүхдийн ордны хөгжим сонирхогчдын уралдааны 3-р байр, "Хаан хуур" тэмцээний 1-р байр гранпри, Мэргэжлийн төгөлдөр хуурчдын виртоуз 2-3 тэмцээний дэд байр, Cметанагийн нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуурчдын A ангилалд дэд байр нийт таван том шагналын эзэн юм. Энэ жилийн гуравдугаар сард Чех улсад болох олон улсын мэргэжлийн төгөлдөр хуурчдын тэмцээнд оролцох байсан ч гэнэт бие нь өвджээ.

Элэг нэгт монголчуудаа амьддаа бие биеэ хайрлахуйн ухаанаар нэгнээ тэтгэн түшиж тэнхрүүлэн босгохын тулд Ө.Ганбаяр хүүд тусламжийн гараа сунган эмчилгээний зардалд нь дэм тус болохыг уриалж байна.

Хандивын дансны дугаар Солонгосд ; 110409311420 Shinhan bank - Баасанжавын Өсөхбаяр,

508123386918 대구은행 Дагвадорж овогтой Мөнхцэцэг (ээж)

Монголд ХААН банк 5034615545 Дагвадорж Мөнхсайхан (нагац ах)

Эмнэлгийн хаяг : 서울특별시송파구올림빅로43길88 아산병원

Аав Өсөхбаяр : 01058657413

Сайн үйлс дэлгэрч сайхан бүхэн нь буян болон бум бумаар арвижих болтугай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.