ЭМД-ын хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад шинээр 6 эм нэмжээ

2016 оны 04-р сар 09-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор ЭМД-ын хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг шинэчилж, шинээр зургаан нэр төрлийн эм нэмсэн байна. 

Эдгээр шинэ эмийн жагсаалтад жирэмсний амин дэмүүд болон жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүд оржээ. Тодруулбал, эмийн сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалдаг Элевит, 70 мянган төгрөгөөр худалдаалдаг Пренаталыг тус бүрийг 25 мянган төгрөгөөр хөнгөлүүлэн худалдан авах боломжтой болсон байна.

Мөн 25-35 мянган төгрөгөөр зарагддан жирэмснээс хамгаалах Ярина, Джес, Диана зэрэг эмийг 15-20 мянган төгрөгөөр хөнгөлөн олгох болжээ. Дээрх эм, амин дэм нь эмэгтэйчүүдэд ашиг тус ихтэй ч өндөр үнэтэй учир худалдан авахад хүндрэлтэй байжээ.

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалтыг энэ сарын 1-нээс эхлэн орон даяар мөрдөж байна.

Эмийн нэрсийн жагсаалт

Үргэлжлэлийг энд дарж  

http://www.ndaatgal.mn/tailan/file/08_Emiin%20jagsaalt_2016%2003%2025.pdf үзнэ үү. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.