Еврей ээжүүдийн хүүхдээ ухаантай, аз жаргалтай, амжилттай болгон хүмүүжүүлдэг 7 зарчим

2017 оны 10-р сар 12-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дээр үр хүүхдийнхээ хүмүүжилд дээд зэргээр ач холбогдол өгч, маш их тэсвэр тэвчээр гаргадаг ард түмэн бол еврей үндэстэн гэнэ. Үеийн үед еврей хүүхдүүдийн ухаантай, ёс төртэй, авьяастай, аз жаргалтай, амжилтанд заавал хүрдэг сайхан чанар бүхнийг дэлхий нийтээрээ шагшин бахдаж, еврей үндэстнүүд төрөлхийн ийм чадвартай юм уу, эсвэл ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлдэг арга барилд байна уу гэж маргаан хэлэлцүүлэг дэгдээсээр ирсэн билээ. 

Үнэндээ ч еврейчүүдийн оюуны потенциаль буюу сэтгэн бодох чадварын дундаж IQ 107–115 байна. Энэ нь дэлхий дээр боловсролтойд тооцогддог европчуудын дунджаас нэлээд дээгүүр байгаа юм. Учир нь европчуудын дундаж IQ 100 гэж судлагдсан байдаг.

1950 оноос хойш Нобелийн шагнал гардан авсан Америкийн эрдэмтдийн 25 хувь нь еврей үндэстэн, хамгийн их ашиг орлогоороо тэргүүлж буй шилдэг компаниудын эздийн 20 хувь нь еврейчүүд, сургуулиа амжилттай төгсч Америкийн хамгийн нэр хүнд бүхий их дээд сургуулийн босго оноог төвөггүй давж дээгүүрт жагсагчдын 22 хувь нь еврейчүүд байна. Гэтэл энэ улсад еврейчүүд хүн амын цөөхөн хувийг эзэлдэг гээд бод доо. Энэ бүхэн юутай холбоотой вэ. Үүнийг Бурхан тэдэнд авьяас заяажээ гэхээсээ илүү хажууд нь байдаг "Бурхан"-тай холбон үзэх нь зөв юм байна гэдэг дээр дэлхий нэгэнт нэгдсэн. 

Хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг еврей ээжүүдийн арга барилд хүүхдүүдээ амжилтанд хүрэх бие хүн болгон хүмүүжүүлдэг нууц байна гэдэг нь нэгэнт ил болж, дэлхий нийтээрээ тэднээс үлгэр дууриал авахыг хичээх болсон байна. Үр хүүхдээ сайн сурган хүмүүжүүлж, өөрийн гэсэн үнэт зүйлтэй бие хүн болгон хүмүүжүүлэх нь еврей үндэстний үзэл санааны гол бодлого болжээ.  

Энэхүү үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ баримталдаг үндсэн зарчимууд нь зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэй, аз жаргалтай, амьдралд түүртдэггүй болгон хүмүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг аж. 

1.Еврей ээж хүүхэддээ жишээ нь "Чи муу байна", "чи ч өөдгүй хүүхэд юм даа" гэж хэзээ ч хэлдэггүй, харин "Ийм сайн хүүхэд яагаад ийм тоогүй зүйл хийчихэв дээ", Тун ч тусгүй хэрэг болжээ" гэдэг байна. Алдаа гаргах, сахилгагүйтэх зэрэг нь хүүхдэд байх ёстой хэвийн зүйл гэнэ. Яагаад гэвэл тэд энэ амьдралд урд нь амьдарч үзээгүй бөгөөд бүхий л зүйлийг шинээр танин мэдэж байгаа. Хүүхдийг хийсэн болгон дээр нь шүүмжлэх нь тус болдоггүй, харин ч нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг гэж үздэг аж. Иймд хүүхэд бол дандаа сайн хүүхэд, харин хийсэн үйл нь тусгүй, тааруу зүйл байж болно. Ийм зүйл хийхэд хүргэсэн учир шалтгааныг нь олоод тайлбарлан таниулахад хүмүүжлийн гол ач холбогдол орших нь. Нэг үгээр хэлбэл хүүхдийг өөрийг нь биш, хийсэн үйлдлийг нь авч үзэх нь.

2.Еврейчүүд маш гэр бүлсэг. Хүүхдийн уралдаан, тэмцээн гээд бүхий л зүйлд эмээ өвөө, ээж аав гээд бүгд л очиж харагдах вий. Хүүхэд уралдаанд ороод хамгийн сүүлд ирсэн ч "Ээ, энэ хурдан хүүхэд чинь манай хүүхэд байна шүү дээ. Хурдан гүйдэг тэр сайхан хөлийг нэг харья даа. Би багадаа яг ингэж эхлээд аажмаар хурдаа нэмсээр хамгийн хурдан гүйдэг сурагч болсон шүү. Миний хүү яг л аав юм даа" гэнэ. Хөгжмийн хичээл авч эхэлсэн охин хийлээ чахруулан дуугаргахад эмээ босч хүндэтгэлтэйгээр алга ташин "Яг зөв өнгийг олж дуугаргалаа шүү. Авьяастай юм гээч. Миний өмнө ирээдүйн алдарт Ростропов зогсож байна шүү дээ" гэнэ. Ийм маягаар хүүхэд болгон л ирээдүйн алдарт Абрамович, Аршавин,  Билл Гейтс болдог бөгөөд ийм итгэл үнэмшлээр өссөн хүүхэд зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй болдог байна. 

Ээж хүн бол үр хүүхдийнхээ амжилт ололт, уналт босолт бүх зүйл дээр хажууд нь байх ёстой гэсэн зарчим энд үйлчилдэг. Гэхдээ хүүхдийнхээ өмнөөс бүхнийг хийнэ гэсэн үг биш. Хүүхэд өөрөө бүхнийг хийнэ. Ээж дэмжинэ. Ээжийгээ байхад хүүхэд хүчтэй, урам зоригтой, бас өөртөө итгэлтэй, ямар нэгэн далдын ид шид туслаж буй мэт л аливаа зүйлийг илүү сайн хийж чаддаг байна. 

3.Еврей ээжүүд хүүхэд хүмүүжүүлэх арга барилдаа эсрэг, тэсрэг хоёр зарчимыг нэгэн дор хэрэгжүүлдэг аж. Тэр нь хүүхэддээ дээд зэргийн эрх чөлөө олгоод, мөн дээд зэргээр шаардлага тавьдаг аж. Хүүхэд сургууль гэртээ хийх ёстой бүхнээ хариуцлагатай хийж үүргээ гүйцэтгэж байж бусад эрх чөлөөгөө эдэлнэ гэдгээ ухамсарласан байдаг. Үүнийг орон зайгаар баримжаалбал хатуу чанд хана туурга, цоож бүхий асар том орон зайтай өрөөгөөр төсөөлж болох юм. Хүүхдэд олон зүйлийг чөлөөтэй хийх эрх чөлөө олгоно, ялих шалихгүй зүйл дээр хүүхдийг загнаж шүүмжлэхгүй, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх үүднээс янз бүрийн туршилт хийх, уран бүтээл хийхэд саад тотгор болохгүй. Жишээ нь, чанга хөгжим тоглох, ханын цаасан дээр зураг зурах, байгаа зүйлүүд дээр шинжлэх ухааны туршилт хийх, хольж хутган өнгө, үнэр амт оруулах, шинж чанарыг хувьсган өөрчлөх. Энэ их эрх чөлөөний хажуугаар бас хийхийг хориглосон, эсвэл заавал дагаж мөрдөх зүйлүүд байна. Тухайлбал, ахмад настныг хүндлэх, мэндлэх, хичээл сургууль, багш нартаа хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах, эрүүл мэндээ анхаарах, ариун цэврийг сахих, бусдад садаа болохгүй байх, үнэнч шударга байх. Эдгээрийг заавал дагаж мөрдөж хэвшсэн байна.

4.Хүүхдийг зөв цагт нь, зөв зүйлд нь харамгүй магтаж байх зарчим. Жижиг ч гэсэн амжилтыг нь урамшуулан магтаж улмаар дараагийн амжилтанд хүргэх шат болгох. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлтэй, өөрийн хүч чадалдаа итгэх итгэлтэй болгон хүмүүжүүлдэг хамгийн үр дүнтэй арга юм. Би энийг чадсан юм чинь дараагийнхыг яав ч хийж чадна гэсэн итгэлтэй болгодог. Зөвхөн өөрийг нь өөрт нь магтах төдийгүй найз нөхөд, танил нөхөд, ах дүүгийнхээ дэргэд хүүхдийнхээ хийсэн сайн зүйл, хүрсэн амжилтыг магтан ярих хэрэгтэй. Хүүхдийнхээ дэргэд болон өөрт нь сонсогдохоор орчинд хүүхдийг бахархан ярих нь хүүхдэд илүү их хичээх, амжилтанд хүрэх их урам зориг өгдөг. 

5.Өөрийнхөө гаргасан сайн муу аль ч зан хандлагад нь бүрэн хариуцлага хүлээлгэх зарчим Еврей гэр бүлийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилд том байр суурь эзэлдэг. Хүүхдэд нэг зүйлийг олон дахин давтан хэлэх хэрэггүй, харин биеэр үлгэрлэх нь хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Эцэг эхийн ганц л буруу үзүүлсэн жишээ, буруу биеэ авч яваа байдал эсвэл ганц буруу үг, үйл хөдлөл хүүхэддээ хэлсэн мянган сайхан зөвлөгөөний чинь үр дүнг хормын дотор л алга болгох чадалтай байдаг. Таны хийж буй зүйлийг хараад хүүхэд шууд тусгаж авдаг. Иймд та хүүхдээ байхгүйд ч үлгэр жишээ байж сурсанаар гэнэ алдаж баригдах зүйлгүй санаа амар байж болно.

6.Хүүхдийн хүмүүжлийн суурь гэр бүлийн хүмүүжлээр тавигдана. Хичнээн бат бэх, сайн суурь тавина гарах үр дүн төчнөөн сайн байна. Эцэг эхийн үзүүлсэн үлгэр дууриал, олгосон хүмүүжил үр хүүхдийн тань ирээдүйд цогцлоох гэр бүлд тэр чигээрээ очиж, үе дамжин уламжлагдах болно. Үр хүүхдээ аз жаргалтай гэр бүлтэй, сайхан амьдраасай гэж хүсч байгаа бол та өөрөө аз жаргалтай амьдрах ёстой. Хайр, харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр гэр бүл тогтдог. Хүүхэд эцэг эхээ эхлээд бие биедээ хайртай, аз жаргалтай хос, дараа нь үр хүүхэддээ хайртай эцэг эх гэж харж байх нь чухал.

Еврей гэр бүл үр хүүхдээ өлгийтэйгөөс нь эхлэн ирээдүйд сайн эцэг эх болгон хүмүүжүүлэхэд анхаардаг. Энэ хүмүүжлийн арга нь хүүхдийн тоглоом, наадамд шингэсэн байна. Гэр бүлээ авч явах, эцэг эхээ ачлах, үр хүүхдээ хүмүүжүүлэх гэдгийг хүнд хэцүү ачаа, үүрэг хариуцлага, зовлон гэж ойлгуулахаас илүү хүний амьдралын гол утга учир, аз жаргалын түлхүүр гэдгээр яс маханд нь шингэтэл ойлгуулж өсгөдөг. Хүүхдүүд өсөж том болоод гэр бүл зохиох болоход гэр бүлийн харилцааны нарийн ширийн асуудалд яаж хандаж, шийдэхийг хүртэл зааж зөвлөдөг байна. "Эхнэр", "нөхөр", "ээж", "аав" байна гэдэг нь олж авсан мэргэжлээс урьтаж эзэмших ёстой үндсэн "мэргэжил" гэдгийг бүгд мэддэг. Эцэг эх болоход бэлтгэх хичээл сургалтууд синагогчууд болон еврейчүүдийн боловсролын хөтөлбөрт заавал үзэх ёстой хичээлээр орсон байдаг.

7.Хичээл сургуульд хүүхэд маш их цаг зарцуулна. Учир нь сурах ёстой хэл, уран зохиол, тоо, хими физик, газарзүй гээд үндсэн хичээлүүдээс гадна бие бялдар болоод гоо зүйн хичээлүүд болох биеийн тамир, спорт, гадаад хэл болон хөгжмийн олон төрлүүдээр хүүхэд заавал хичээллэж, төгс сайн эзэмших хэрэгтэй болдог. Эрдэм мэдлэг бол амьдралын ололт амжилтын үндэс, гол түлхүүр гэж үздэг. Еврей хүүхдүүдэд амралт чөлөөт цаг байхгүй мэт харагдах боловч хийж буй зүйлээсээ ачаалал бага авч, зүгээр л амьдралын хэвшил болгож, түүнээсээ таашаал, баяр баясгалан авч чаддаг нь суурь хүмүүжлийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Үүндээ маш багаас суралцсан байдаг тул тэдний хувьд энэ бүхэн зүгээр л өдөр тутмын зүйл болж бие организм, сэтгэл санаа нь үүнд бэлтгэгдсэн байдаг тул ердөө ч түүртдэггүй, харин ч баяр баясгалантай, аз жаргалтай амьдралын эх үүсвэр болж, мөрөөдлөө биелүүлэх, хүссэнээрээ амьдрахад нь түлхэц болж өгдөг.

Нэгэн хижээл насны эрэгтэй "Миний ээж үргэлж хамт байж, тусалж дэмждэг. Одоо тэрээр тэнгэрийн оронд байгаа ч зовлон жаргал бүхэнд ээж маань надтай хамт байхыг би мэдэрдэг. Энэ нь надад хичнээн хэцүү байлаа ч зовлонг маань нимгэлж, бэрхшээлийг даван туулах, зоригжих хүч чадал өгдөг. Ээж хамт байгааг мэдрэх хамгийн сайхан" гэсэн байдаг. Тэгэхээр тэдний хүмүүжлийн эх ундарга нь үр хүүхэддээ бүхнээ зориулсан эх хүн байх нь.

Эцэст нь хэлэхэд, та бүхэн еврей эцэг эх хамгийн хүнд хэцүү үед ч үр хүүхдээ ямар баяр баясгалантай, аз жаргалтай болгож, өөрөө ямархан үлгэр дууриал үзүүлж, хүүхдийнхээ төлөө хэрхэн зүтгэж, юу хийдгийг "Амьдрах сайхан" хэмээх гайхамшигтай киноноос харсан биз ээ. 

Тэртээ 1940 онд нэгэн цагт хамтран зүтгэж асан И.Сталины захиалгаар амь насанд нь халдсаны улмаас  Зөвлөлт гүрний үүсгэн байгуулагчдын нэг, онолч, тууштай марксист Койокан Лев Тройцкий алс холын Мексик улсын Мехико хотын даруухан эмнэлэгт нас баржээ. Түүний бичсэн гэрээслэлийн “Амьдрах ёстой сайхан юм. Хойч үеийнхэн маань амьдралыг бусармаг явдал, дарлал, хүчирхийллээс цэвэрлэж, амьдралаа баяр жаргал, хайр энхрийллээр дүүргэж явах болтугай” гэсэн хамгийн сүүлийн  мөр нь уг киноны гол утга санаа болж, Италийн жүжигчин, найруулагч Роберто Бенини 1997 онд өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон киногоо “Амьдрах сайхан” хэмээн нэрлэсэн байдаг. 

Нацистууд еврейчүүдийг хомроглон баривчилж, хорих лагерьт хорьж, хөгшид хүүхдийг хийн зууханд шатааж байлаа. Хүүтэйгээ хамт насанд хүрэгчдийн хорих лагерьт хоригдсон Гвидо үхлээс, хийн зуухнаас, айдсаас Жошуа хүүгээ аврахын тулд эргэн тойронд нь өрнөж байгаа энэ бүхэн бол тоглоом гэж ойлгуулаад үгэнд нь сайн орж, тоглоомын дүрмээс гажихгүй байвал танк хожно гэж итгүүлдэг. Шагналыг авахын тулд  заавал 1000 оноо цуглуулна.  Гэхдээ оноо авах гол дүрэм нь герман цэргүүдийн нүдэнд харагдахгүй байх, уйлж болохгүй, цэргүүдээс юу ч гуйж болохгүй. Эргэн тойрны цус, нулимс, үхэл зовлонг мэдэхгүй, ойлгохгүй балчир хүү нь аавдаа бат итгэж, энэ бол зөвхөн тоглоом гэж бодно.

Хүнд хүчир ажлын дараа яаж ч ядарч байлаа, амьдралд нь юу ч тохиолдсон хүүгийнхээ өмнө тэр дандаа л инээмсэглэж, цоглог байдаг. Тиймдээ ч бяцхан хүү Жошуа нь хүнд бэрхийг мэддэггүй. Харин ээж нь яагаад өөрсөдтэй нь цуг байхгүй байгаад л бага зэрэг гайхаж асууна. Удалгүй чөлөөлөх армийнхан ирж, дайснууд ялагдан ухарахад хорих лагерьт хүүтэйгээ амьд үлдэж чадсан Гвидо эхнэрээ олохоор үлдэх хэрэг гарлаа. Харин бяцхан Жошуагаа яахав. Тэр мэргэн арга олжээ. Хүүдээ энэ бол тоглоомын сүүлийн шат болох нуугдаж тоглох тоглоом гэж ойлгуулаад цахилгааны шийтэнд нууж орхино.

Харамсалтай нь дайснуудад баригдан буудан хороогдохоор туугдаж явахдаа ч хүү нь нууцаар харж байгааг мэдэх тул хөгжилтэй инээмсэглэн алхсаар үхэл рүү одно. Түүний нүүрэнд нөгөө л гайхамшигт инээмсэглэл тодорч хүүгийнхээ сэтгэлд тэр янзаараа үлдэнэ. 

Эцгийн хайр, ханийн хайр гэж чухам юу болохыг, хайрынхаа төлөө хүн юу хийж чаддагийг харуулсан инээдэмтэй мөртлөө гүнзгий эмгэнэлтэй, нулимсан дундуур инээлгэж чаддаг, хүн үр хүүхэд, гэр бүлээ хайрлахын утга учрыг хүн төрөлхтөнд мэдрүүлсэн энгийн мөртлөө тийм л нэг агуу кино. Гайхамшигт инээмсэглэлийн үр дүнд бяцхан хүү Жошуа дайны аймшгийг мэдэхгүйгээр ээжтэйгээ уулзсанаар кино төгсдөг. Энд л еврей хүмүүжлийн гол нууц оршино.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Үнэн

      (202.9.40.108) 2017-04-21 23:48
      • 0
      • 1

      Манайханд ийм л сайхан мэдээллүүд их хэрэгтэй байнаа!! Тэр гоомой нар тэр болж бүтэхгүй хэрүүл шуугианаар хорь гаран жил амьдралаа! Одоо болсон юм бишүү,олон түмээн!

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.10) 2017-04-20 14:37
      • 0
      • 1

      гоё нийтлэл болжээ бич гэсэн залуудаа иймэрхүү зарчим баримталж 2 хүүгээ өсгөсөн одоо миний 2 хүү үнэхээр хүмүүжилтэй сайхан хүмүүс байгаа шүү

      Хариулах

    • Altantogos

      (202.126.91.89) 2017-01-31 12:36
      • 0
      • 2

      Эцэг эхчүүд бидэнд их чухал нийтлэл байна. Сурах юм, хэрэгжүүлэх юм залуу эхчүүд бидэнд их байнаа. баярлалаа

      Хариулах

    • Гантуяа

      (150.129.141.187) 2017-01-29 14:18
      • 0
      • 3

      Сайхан нийтлэл байна. Зовлон өгөгдөл сайтай хүмүүст ухаан, эрч хүч, хөгжил дэвшлийг авчирдаг. Муухан өгөгдөлтэй хүмүүст зовлон, уналт авчирдаг. Мөнхийн төвөгтэй нөхцөл дунд амьдарч ирсэн еврейчүүдэд зовлон нь өндөр сонор сэрэмж, хариуцлага, эв нэгдэл, эрдэм мэдлэг, ухаан, авъяас чадвараа хөгжүүлэх сэдлийг өгсөөр ирсэн. Манай Чингис хаан ч тэр, бага наснаасаа тэр их зовлонг үзээгүй бол агуу хаан болж чадах байсан эсэх нь эргэлзээтэй. Монголчууд бид өөрсдийгөө хаан заяатай гэж хөөрцөглөн тэнэгтэж явах юутай сохор бодол билээ. Бүтээгч хүмүүст бол сэтгэл ханамж бол сүйрлийн эхлэлийг тавьдаг.

      Хариулах

    • Jase

      (188.143.232.27) 2016-12-21 08:32
      • 0
      • 2

      , Se credi davvero a quello che hai scritto, sei un autentico cretino. Il figlio scemo di monti, che è già cretino di suâC¦€oaro amico, goditi pure le tue certezze.

      Хариулах

    • Зочин

      (202.179.27.51) 2016-12-15 13:47
      • 0
      • 3

      монголчууд бол буруутанг заавал бусдаас хайх зарчмаар хүмүүжүүлдэг байх,

      Хариулах

    • багш

      (112.72.9.86) 2016-12-14 15:04
      • 0
      • 2

      Багш хүний эцэг эхчүүдээс хүсч байдаг зүйлийг бичжээ. уншихад амархан мэт боловч яг хэрэгжүүлэхэд их ухаан шаардана. гэхдээ чадъя гэвэл чадна ш дээ.

      Хариулах

    • zochin

      (202.126.89.199) 2016-09-12 17:52
      • 5
      • 2

      Mongoloor neg duursen esus yarisan guilagchinguud bna shu humuusin tolgoig erguulj balai shashin daa itguulj balai bolgoj bna . Ene Esus gej uls ornii ediin zasag hogjild gai saad bolj bna esus gesn novshnuudiig ustgah heregtei ..

      Хариулах

    • Hundet zochin

      (5.172.234.106) 2016-07-01 16:34
      • 1
      • 7

      Evreichuudiig uhaantai ard tumen gedgiig delhii dayaraa medne. Ted musulman shashintnuudaas ih oor ooriin es zanshiltai. huuhdee ooroor humuujuuldeg.Gol shaltgaan ni,Ted JINHENE amid Burhand itgej Bibliin Ariun nomoor amidralaa avch yavdagt bga um!!. Delhiin NOBELiin shagnaliig hurtsen ihenh hun ni evrei hun bdag. Ted bas odoogiin delhiin tom tom kompanuidiig terguulj bga ni unen bodit baidal umshuu. Evropiin zarim humuus tedni amjiltaas bolj evrei hund ih ataarhuu bdag.Hitler tedend ataarhaj baisnaas gemgui evreichuudiig olnoor ni ustgaj bsan.

      Хариулах

    • Зочин

      (182.160.33.5) 2016-06-05 14:33
      • 1
      • 3

      За даа еврой эрчүүд бут шиг малгай Хар хувцас тавган малгай өмсөөд ажил хийхгүй шашинлаг хүн болчоод эхнэрүүд ажил хийдэг гэсэн шүүдээ мэдэхгүй юмаа

      Хариулах

    • Noname

      (202.21.116.10) 2016-05-30 13:23
      • 1
      • 9

      Evreichuud Burhanii ard tumen bolohoor iim uhaantai, aviastai bga yma. ted buh talaaraa terguuldeg. Uchir ni ted hamgiin deed Burhang meddeg uchraas

      Хариулах

    • Mongol eh

      (217.214.148.26) 2016-05-21 17:16
      • 0
      • 4

      Ene kinond uneheer l ur huuheddee aminaasaa iluu hairtaig,uree amid uldeehiin tuld etseg hunii uhaan,tevcheer,uuriiguu ul haihrah geed setgel emzegluulj gol zursan uildluud gardag. ...Uls Undesten buriin huvi tavilan tuulsan zam uur bg tul kino zohiol ch amidralaas sedevlesen bg uchraas humuust hurdeg shig.

      Хариулах

    • мийгаа

      (202.126.89.199) 2016-06-27 20:33
      • 0
      • 2

      энэ киног юу гэж хайж олж үзэх вэ

      Хариулах

    • киноны хорхойтон

      (202.131.252.209) 2016-07-18 12:42
      • 0
      • 2

      Life is Beautiful /1997/ гэж бичээд хайгаад үзэж болно.

      Хариулах

    • Irgen

      (27.123.214.123) 2016-05-17 17:09
      • 0
      • 3

      Surhii ulsuudaa. Gehdee mongol humuujil ch bas jishee bolohoor saihan humuujil shuu. Deer ueiin humuujil. Bagaar hamtarch ajillaj sursan. Bagaasaa geriin ajil hamtarch hiigeed. Evrei humuusiin tsusandaa baidag zan chanar l daa edgeer ni. Manai baruun aimgiinhan bas l iimerhuu humuujuuldeg.

      Хариулах

    • Irgen

      (103.229.122.5) 2016-05-17 12:54
      • 0
      • 3

      Yag vnen manaid ene ternii erliiz enii erliiz geed yalgadag bas tom ajiltai hvnii hvvhed bayan yumtai ailiin hvvhed gej yalgadag eniigee hezee bolih yum bvv med..

      Хариулах

    • Зочин

      (202.21.118.178) 2016-04-27 15:50
      • 0
      • 4

      Баярлалаа. Надад онохоосоо илүү алдсан нь их байна. Яг таг мөрдөж чадахгүй ч хэрэгжүүлэхийг хичээнээ.

      Хариулах

    • zochin

      (103.229.122.184) 2016-04-24 20:48
      • 0
      • 6

      unen mundag ene kino bol mash zuv zan chanriig haruuldag huuhed aav eejiinhee ugnees erduu garahgui baival az jargald hurdegiig haruulj bga yum zuv l hun bolooroi bagchuud mine

      Хариулах

    • Зочин

      (39.7.46.242) 2016-04-24 15:51
      • 0
      • 6

      Ёстой мундаг ард түмэн юмаа

      Хариулах

    • эр

      (103.57.92.61) 2016-04-23 15:39
      • 1
      • 5

      гадаадын хэв маягт хэт тархиа угаалгаад байгаа монгол эмэгтэйчүүдэд хэрэгтэй мэдээлэл байна даа !

      Хариулах

    • J.Nergui

      (203.91.117.2) 2016-04-23 12:39
      • 0
      • 4

      Hun helehees, tsaas chichihees gdg de. Avah zuil mash ih bn. Bayarlalaa. Amjilt husie. Amidrah saihan kino bol uneher aguu. Hun burin uzeh estoi kinoni neg.

      Хариулах

    • иргэн

      (43.242.242.59) 2016-04-12 15:53
      • 1
      • 9

      еврей ч бай хэн ч бай ер нь хүүхдээ ингэж өсгөхөд алзахгүй гэж ойлгоё,бид өнөөдөр хэрэггүй зүйлд хэт их цагаа үрж байна ,хувьдаа нэг дүгнэлт хийхэд илүүдэхгүй,өөрөөсөө эхлээд алдааг хайх нь зүйтэй.

      Хариулах

    • TUGUS BISH EEJ

      (202.179.27.82) 2016-04-11 13:50
      • 0
      • 11

      bi lav uuniig unshaad huu ohin 2 too uuriin garaar uuchilaliin zahidal bichmeer sanagdlaa bi zuv gej bodson bolhoor hiih yostoi geed denduu ih tulgaj denduu ih huuhdee zalhaah geed bdag muu taltai eej. bi zuv gej bodson bolgon zuv baih alba ugui bi uruu tugs negen bish tugs songolt ch hiideggui bi aldsan baij bolno. minii aldaag ur huuhed mini davtuul davtana l biz teglee geed uhehgui setgeldee shingetel sain oilgono/ minii helsenees iluu/ tiim bolhoor unuudruus ug heleh bolgondoo 2 sec huleej baigaad ugee sain bodoj baij helj surya

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-04-11 14:34
      • 0
      • 7

      Баяр хүргэе! Ухаантай ээж байна.

      Хариулах

    • Zochin

      (59.153.112.118) 2016-04-10 14:40
      • 15
      • 2

      Barimt notolgoogyui zugeer l haanaas ch yum sonssonoo l buulgasan bn shde

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.2) 2016-04-11 08:44
      • 0
      • 6

      evreichuudiig mundag gehed bas barimt heregtei genee yostoi vher baina daa chi

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.105) 2016-04-10 18:26
      • 0
      • 9

      Ямар атаархуу өчүүхэн амьтан бэ. Хүний бичсэн сайхан зүйлийг уншаад тусгаад авахын оронд ийм юм бичээд сууж байдаг.

      Хариулах

    • Зочин

      (99.72.93.88) 2016-04-10 02:33
      • 4
      • 4

      Israel 6 saya, Amerikt bas ter hav;tsaa bii baih. 22% yagaad ch hurehgui, gehdee uls tur, medeelel, businessiin ihenhiig atgasan baidag n' unen. Huv' zaya n' hetsuu. Er b' gazar shoroonoos l hunii tavilab ih hamaarah yum daa. Jijig gazar dain baildaan temtseltei baina gedeg humuusiig changa atgasan gar shig bolgodog yum bilee. Ajilch hicheengui, hiij baigaa yumandaa haroutslagatai. Mun sanaachilgyg gartaa avah, vuhniig hyanaltdaa bailgah husel n' bayakihad bas nuluulnu. Busdyn durguig ch bas hurgene. Busdaas iluu tarhi tolgoitoi gej helj bolohgui. Busadtai l adil sain muu humuus bii.

      Хариулах

    • итгэл

      (46.39.54.107) 2016-04-09 19:50
      • 0
      • 7

      нээрээ унэн шуу аугаа ээжтэй хуухэд аугаа хун болдог ,хун торолохтоний хайрыг булаасан хунийг осгох

      Хариулах

    • zochin

      (122.201.20.195) 2016-04-09 18:17
      • 0
      • 8

      saikhan niitlel baina bayarlalaa.

      Хариулах

    • Зочин

      (203.194.114.77) 2016-04-09 12:31
      • 0
      • 8

      Тиймээ ээж аав нар жижиг зүйлд стрессдэж хүүхдүүдэд зовж байгаа ил тодоор мэдүүлэх хэрэг огт байхгүй. Хүүхдэдээ эерэг хандлагыг л өгөх хэрэгтэй. Еврей үндэстэн бусад үндэстэнээс илүү Бурхантай ойр байдаг үндэстэн шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (182.160.40.79) 2016-04-09 11:51
      • 0
      • 5

      Mundag ukhaantai ard tumen yumaa saikhan niitlel bna bayrlalaa Amidrakh saikhan

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.35) 2016-04-08 22:46
      • 0
      • 9

      Evrei undesten delxiin xamgiin suùt uxaantan bas burxanii songoson ard tumen uchir ted nogoon mod. Bid xuurai mod gal amarxan shataagdax yum

      Хариулах

    • zochin

      (202.9.42.3) 2016-04-08 17:12
      • 0
      • 9

      Uneheer saihan niitlel bn. Surmaar zuil bas baina shu

      Хариулах

    • оогий

      (202.9.41.15) 2016-04-08 16:26
      • 0
      • 21

      Еврейчүүд нэгийгээ эрлийз гэж үздэггүй бас нэг чанар бий. Эцэг эхийнх нь нэг нь л еврей бол тэр еврей хүн. Түүнийг чи бол сонгогдсон ард түмний үр сад гэж хүмүүжүүлдэг.эцэг нь хар арьстай байсан ч хамаагүй, хүүхдийг чухам еврей сэтгэлтэй болгож хүмүүжүүлнэ. Манайд харин эрлийзүүдийг монгол сэтгэлтэй байсан ч цааш нь түлхэж орхидог нь сонин. Еврейчүүд одоо дэлхийг захирч байна. 400 шахуу жилийн өмнөх сионы мэргэдийн протокол одоо хэрэгжээд явж байна.Тэд дэлхийн шинэ дэглэм гэгчийг бий болгож байна

      Хариулах

    • Зочин

      (46.39.54.107) 2016-04-09 19:51
      • 0
      • 5

      ок унэн

      Хариулах

    • Зочин

      (217.132.111.154) 2016-04-08 22:42
      • 1
      • 5

      Eej ni evrei l Bol aav ni haanah baih ni hamaagui, harin aav ni evrei buguud Eej ni evrei bish Bol huuhed ni evrei bish, eejiinh ni taliig dagah ni zuv gej uzdeg, shog baidlaar eejees garsan huuhed uchraas ehiigee dagah ni zuv, yagaad gevel aav ni hen ch baih magadlaltai gej hoshignodog yum daa evreichuud

      Хариулах

    • Зочин

      (103.57.92.183) 2016-04-08 15:51
      • 0
      • 10

      uneheer gaihaltai manai niigemd ug n iim l amidraliin gol zuiliig aguulsan niitlel zohiol kino geh met zuil mash ih heregtei bna

      Хариулах

    • Зочин

      (203.91.117.2) 2016-04-08 14:07
      • 0
      • 6

      saihan nitlel bna.svvlin ved manai eej aawuud yg heregte ved n hvvhdinhee tuluu mungu olj bga n gd hen negend daatgaad bga ym shig sanagdad bdg bolchihlo.

      Хариулах

    • Зочин

      (203.91.117.2) 2016-04-08 14:07
      • 0
      • 5

      saihan nitlel bna.svvlin ved manai eej aawuud yg heregte ved n hvvhdinhee tuluu mungu olj bga n gd hen negend daatgaad bga ym shig sanagdad bdg bolchihlo.

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.1) 2016-04-08 12:17
      • 0
      • 6

      vneheer heregtei sain niitlel baina. heregjvvleed vzneee.

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.238) 2016-04-08 11:26
      • 0
      • 6

      Их сайхан зүйл нийтэлжээ баярлалаа. Амьдрах сайхан :)

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.42) 2016-04-08 11:06
      • 0
      • 7

      тиймээ зовлон ядаргаа гэж юу юм Үхэл ирсэн биш үнэхээр хүч өгсөн сайхан зүйл бичиж, бүр өөрөөсөө иччихлээ.

      Хариулах

    • Зочин

      (59.153.113.245) 2016-04-08 09:01
      • 0
      • 8

      mongol emegteichuud arhi tamhi asar ih uuj tatah yum, eree tseereegui changa orilj hashhirna hereldene, humuujil yos surtahuun emegtei hunii setgeliin nandin goo saihan baihguil bolood bainadaa

      Хариулах

    • Зочин

      (59.153.113.183) 2016-04-07 22:37
      • 0
      • 10

      сайхан бичжээ. баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-04-07 14:26
      • 0
      • 14

      Еврей ардын цэцэн мэргэн үгс хүртэл дэлхийг гайхуулдаг. Ганц жишээ хэлэхэд "Аав нь 10 хүүхдээ тэжээж чадсан байхад 10 хүүхэд нь ганц эцгээ тэжээж дийлэхгүй" гэсэн үг байдаг. Энэ бол манайд яг тохирох үг. Дандаа санаж явах хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.5) 2016-04-23 16:28
      • 2
      • 1

      naadah chn kazakuud ch gesen heldeg ug sh dee. ebrei ug bas bish

      Хариулах

    • maya

      (202.9.40.212) 2016-04-08 23:18
      • 0
      • 4

      yasan aihtar ug ve

      Хариулах

    • Mai

      (122.214.0.249) 2016-04-07 13:00
      • 0
      • 12

      Mundag humuus.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.105) 2016-04-07 11:21
      • 0
      • 20

      Хамгийн сүүлийн хэсгийг уншаад л тэдний үр хүүхэддээ хэр ханддагийг төвөггүй ойлголоо. Үнэхээр агуу хайр шүү.

      Хариулах

    • Зочин

      (202.21.124.7) 2016-09-13 12:59
      • 0
      • 2

      Сайхан сэдэвтэй сайхан ярилцлагууд байна. Хүүхдээ яаж сайн сайхан хүн болгох вэ гэж боддог асуултуудын маань хариу эндээс эхлэж зөвхөн ээж аав бид л хамаг чадвар, зүрх сэтгэлээ үрийнхээ төлөө харамгүй зохиулах чин итгэлтэй байх естой юм байна

      Хариулах

    • Зочин

      (202.21.124.7) 2016-09-13 13:00
      • 0
      • 2

      Баярлалаа, сайхан нийтлэл түгээсэнд

      Хариулах