2016 оны 04-р сар 04-нд 16:14 цагт

Хөмсөг хаанаас эхлэхээс хамар ямар харагдах нь шалтгаална

Ер нь бол хамрын хоёр тал хаана байна тэндээс хөмсөг эхлэнэ гэсэн зарчим гоо сайханд баримталж ирсэн байдаг. Үнэндээ ч хүний төрөлхийн хөмсөг ийм байх нь элбэг. 

Харин сүүлийн үед гоо сайхны шаардлагаар хуучны энэхүү зарчимыг баримтлахгүй байх нь зүйтэй болж байна. Учир нь хүний хамар нарийхан, өргөн янз бүр байдаг. Хэрэв хэтэрхий өргөн хамартай хүн эндээс миний хөмсөг эхэлнэ гээд бүр араас зурчихвал ямар харагдах вэ. Нарийхан хамартай хүн байлаа гэхэд бүр өмнөөс зурчихвал маш ууртай, ширүүн догшин харагдах болж байна. Иймд өөрийнхөө нүүрэнд зохицуулаад аль болох аятайхан харагдах зайг олж хөмсгөө зурсан нь дээр. Доорхи бичлэгээс үзнэ үү. 

Хөмсөг ойртох тусмаа хамар нарийхан харагдах магадлал өндөр гэдгийг санаарай. Хойшлох тусам нарийхан хамартай байлаа ч өргөн харагдана гэсэн үг. 

Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.