"Сансар цом" уламжлал болон зохиогдоно

Twitter Print
2016 оны 04-р сар 04-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан Ахмадын Футзалын "Сансар цом" тэмцээний техникийн зөвлөлгөөн, сугалааны ажиллагаа 2016 оны 4 дүгээр сарын 01-нд боллоо. Уг үйл ажиллагаанд МОНН-ийн тэргүүн, ЗХУ, Монгол улсын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Ганзориг, МХБХ-ны Ахмадын зөвлөлийн дарга Цэвэл, МССМХолбооны Дэд Ерөнхийлөгч, ОУХМастер, ОХУ-ын Буриад Улсын биеийн тамирын гавъяат ажилтан Б.Доржпалам, Одон орон Геофизикийн Хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Дэмбэрэл, МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтэн ДХБХ-ны шүүгч Хаш-Эрдэнэ нар оролцлоо.

Тэмцээний 37-42 насанд 6 баг, 43-48 насанд 9 баг, 49-59 насанд 10 баг, 60-аас дээш насанд 3 баг оролцохоор боллоо. Тэмцээн МХБХ-ны Футзалын ордонд 4 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд явагдана.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.