АНУ маргаантай арлуудын ойролцоо цэргийн сургууль хийнэ

Twitter Print
2016 оны 04-р сар 02-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлаас холгүй тэнгисийн цэргийн сургууль хийхээр төлөвлөж байгаа тухай Ройтерс агентлаг энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Цэргийн сургуулийг чухам хэдийд явуулах болон ямар хөлөг онгоцууд оролцох тухай одоогоор мэдээлээгүй байна.

Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн ихэнх хэсэгт Хятад улс эзэмшлээ тогтоохыг оролддог бөгөөд Бруней, Малайз, Филиппин, Вьетнам зэрэг тус бүс нутгийн улсуудтай газар нутгийн маргаан явуулдаг. Филиппин, Вьетнам зэрэг улс бүс нутгийн түгшүүртэй байдлыг даамжруулахад АНУ-ын дэмжлэгийг зориуд ашиглаж байна гэж Хятадын эрх баригчид үзэж байгаа юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.