Б.Чинзориг, Д.Отгондалай нарын араас Г.Ган-Эрдэнэ олимпийн эрхээ авлаа

Twitter Print
2016 оны 04-р сар 01-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн Девендро Сингхийг хожин олимпийн эрхээ авлаа.

Тус тэмцээний хүрэл медалийн болзол хангаад байсан Г.Ган-Эрдэнэ өчигдөр Узбекистаны Хасанбой Дусматовт ялагдсан юм. Харин Риогийн олимпийн эрх авахын төлөө нөгөө хүрэл медалийн эзэн Энэтхэгийн боксчин Девендро Сингхтэй тулалдаж ялснаар Монголын боксчдоос олимпийн гурав дахь эрхийг өөрийн болгов. 

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авч байгаа бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдаж байгаа юм. Одоо тун удахгүй 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-ын жинд ОУХМ Н.Шинэбаяр нар рингэнд гарна. Тун саяхан 75 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байсан ОУХМ Н.Шинэбаяр Риогийн дөрөв дэх эрхийн төлөө Австралийн боксчин Дэниел Льюистэй тулалдсан ч 3:0-ын харьцаагаар ялагдлаа. Одоо ганцхан ОУХМ Б.Түвшинбатыг л харах үлдэв. 

Дүн:

15.00 /Улаанбаатарын цагаар/

  • 49 кг: Г.Ган-Эрдэнэ - Девендро Сингх /Энэтхэг/ - Олимпийн эрх авлаа

  • 75 кг: Н.Шинэбаяр - Дэниел Льюис /Австрали/

19.00

  • 69 кг: Б.Түвшинбат - Эумир Марсиал /Филиппин/

Шууд үзэх: www.ppvsqq.com, http://www.aiba.org/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.