Энэ амтлагч бол өөхний "эрлэг"

Twitter Print
2017 оны 11-р сар 09-нд 17:06 цагт
Мэдээний зураг,

Ираны Анагаах ухааны Их сургуульд нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ. Эрдэмтэд 2 хэсэг бүлэг хүмүүсийг сонгон нэг бүлэгт нь 44 илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийг хамруулжээ.

Хоёр бүлгийн эмэгтэйчүүдийг 3 сарын хугацаатай яг ижил схемээр /хоногт 1200 ккал илчлэг/ хоолны дэглэм баримтлуулан, харин нэгдүгээр бүлгийн эмэгтэйчүүдэд өдөр бүрийнх нь хоолны цэсэнд 1 цайны халбага гоньдны үрийг нэмэлтээр хийж өгчээ. Уг хоолны амтлагчийг тослоггүй йогурт эсвэл салатанд нь хольсон байна.

Судалгааны үр дүн нь гайхалтай байсан ба 1-р бүлгийн эмэгтэйчүүд 2-р бүлгийн эмэгтэйчүүдийг бодвол дунджаар 14 хувиар өөхөө хасч чадсан аж.

Гоньдны үр

Дээрх үйлчилгээ, үр нөлөөг гоньдонд агуулагдах фитостеролуудтай холбон тайлбарладаг бөгөөд фитостерол нь цусанд дахь сахарын түвшинг бууруулах чадвартай аж. Түүнчлэн кальци, фосфор, төмөр зэргэр баялаг юм. Гоньд нь ходоод гэдэсний замын болон бөөрний үйл ажиллагааг дэмжиж, шээс хөөх шинж чанартай ажээ.

Мөн гоньдны үрийг бие организм дахь липидийн солилцоог хурдасгах, сайжруулах замаар илүүдэл жинтэй тэмцэх шилдэг хэрэгсэл болгон хэрэглэдэг байна. Бодисын солилцоог сайжруулах зорилгоор хоногт 1 цайны халбага гоньдны үрийг хэрэглээрэй. Хэрэглэхдээ өндөг, мах, аарцтай хоол, мөн салат, йогурт гэх мэт хүнсэнд нэмж хэрэглэнэ.

Эсрэг заалт: Ходоодноос ялгарах шүүс хэт хүчиллэг болох, ходоодны үрэвсэл, шарх, цөсний чулуутай бол, зүрхний ямар нэгэн өвчлөлтэй, чихрийн шижинтэй бол тус тус хориглоно. Жирэмсэн хүмүүст бас тийм ч тохиромжтой биш юм.

Мэдээж сайн үр дүн гаргая гэвэл гоньдны үрийг хэрэглэхийн зэрэгцээ зөв, эрүүл хооллож, биеийн хүчний дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх нь зөв юм.

Эх сурвалж: www.madmood.net

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.