
Хүүхэд гэдэг хиргүй ариун, толбогүй эрхэм нандин эрдэнэ билээ.
Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй ч ямар ч ээж аав үр хүүхдээ гэсэн хүмүүжүүлэх уламжлалт арга ухаан эзэмших хэрэгтэй. Залуу эцэг эхчүүддээ санаж тунгаан яваарай гээд дараах цээрлэх 10 зүйлийг нийтэлж байна.
Нярай хүүхэдтэй айлд шөнө орой гадны хүн орохыг цээрлэдэг
–Учир нь хүүхэд хөлсөж цочно, өвчин тусч халуурах гэм байдаг.
Нялх хүүхдийг шөнө орой айлаар оруулах, гадаа авч явахыг цээрлэнэ
–Зайлшгүй шаардлага гарвал “Бор халзан туулай” болгож хамрыг нь дагуулж хөө түрхдэг нь хүүхдийн зүсийг хувирган өөрчилж чөтгөрөөс буруулж байгаа хэрэг юм. Монголчууд эрт дээр үеэс хүүхдийнхээ магнайд хөө түрхэж харанхуй шөнө авч явбал ямарваа нэгэн зовлон тохиолддоггүй гэж үздэг. Түүнийг” Бор халзан туулай” гэх нь ч бий. Энэ талаар нэгэн домог байдаг юм байна.
Харанхуй шөнө нялх хүүхдийг гаднаас нэрлэн дуудахыг цээрлэнэ
–Дуудваас буг чөтгөр хорлоно, өвчин тахалд өртөнө гэнэ.
Хүний (хар элгийн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ
–Гадны хүн байхад зайлшгүй үед анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгүй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдрэнэ, үг үнэгүй болно.
Хүүхэд багачууд үл ялиг дүрсгүйтэхийг дэврээн зэмлэхийг цээрлэнэ
–“Анх удаа мэдээгүй мэт өнгөрүүл, ахин давтвал сөхөж сануулан зэмлэ” гэдэг.
Хүүхэд гармагц анх угаасан усыг хамаагүй асгахыг цээрлэнэ
–Заавал хүн амьтны хөлөөс зайдуу ариун өндөрлөг газрын орой дээр асгана. Хорвоод мэндэлсэн шинэ хүнийг ариулсан рашаан тул тийнхүү үйлдэнэ.
Хүүхэд хөхүүлэнгээ эх унтахыг цээрлэнэ
–Эс хэрэгсвээс хөхөөрөө хүүхдийн ам, хамрыг битүүлж бүтэх осол нүүрлэнэ.
Хүүхдийн гарын алгыг үнсэхийг цээрлэнэ
–Үнсвээс урт гартай (хулгайч) болно гэнэ.
Хүүхдийн шилэн хүзүүг үнсэхийг цээрлэнэ
Үнсвээс хэдэр догшин зантай болдог аж.
Хэлд ороогүй хүүхдийг гэдийлгэхийг цээрлэнэ
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.