Ирээдүйд сүндэрлэх, өөр ертөнцийг санагдуулам, ер бусын уран барилгууд

Бид бүхэн нүдэндээ ч итгэмгүй, тэнгэр баганадсан барилга, бүх зүйл нь автомажсан ухаалаг байшин, орон сууцыг зөвхөн кинон дээрээс л хардаг.

Харин энэ бүхэн нь бидэнд кино зохиолч болоод кино найруулагчдын уран сэтгэмж, төсөөлөл мэт санагдавч үнэн хэрэгтээ цэцэн мэргэн архитекторууд маань уг төслийг хэдий нь эхлүүлсэн байдаг аж. Нэг ёсондоо зөгнөлт байдал биеллээ олоход бэлэн болсон байдаг гэнэ. Харин эдгээр төслийн аль нь бүрэн хэрэгжиж, аль нь цаг хугацаагаа хүлээхийг бид болоод бидний үр хойч харна гэдэг нь маш гайхалтай хэрэг юм.

Хөвдөг хот

Бельгийн архитекторч Венсана Кальбо зоригтойгоор ийнхүү зөгнөжээ. Уг төслийн нэрийг Aequorea гэх бөгөөд барилгыг нь Рио-де-Жанейрогийн эрэг хавийн усан дээр барихаар төлөвлөсөн аж. Зохиогчийн гол санаа бол далай, тэнгисийн нөөц баялгийг боловсруулж ашигласнаар байгуулсан энэ хот нь ундны ус, хоол хүнс, цахилгаан зэргийг өөрсдөө бүрэн хангана гэж үзжээ. Хотын оршин суугчид нар жаргах торгон агшин болон далай тэнгисийн хавиарх үзэсгэлэнг цаг үргэлж тольдох бүрэн боломжтой гэнэ.

Кувейт дахь “Кобра” цамхаг

Сobra Towers Kuwait бол уран барилгын төслүүд дундаас хамгийн их хэлэлцэгдсэн, олны сонирхлыг татсан барилга юм. Тэнгэр баганадсан, 1 километрийн өндөртэй уг барилгыг 2030 онд Кувейтэд сүндэрлүүлэхээр төлөвлөжээ. Тухайн цамхагт үүссэн асуудал бол барилгын овор хэмжээ төдийгүй түүнд суурилуулах цахилгаан шат байсан бөгөөд ийм төрлийн цогцолборт жирийн стандарт хэмжээтэй цахилгаан шат хийх боломжгүй болоод байгаа гэнэ. Түүнчлэн дэлхийн хамгийн өндөрт сүндэрлэх барилга болно хэмээн тооцож байгаа юм.

Биопирамид

Амралт чөлөөт цагаа өнгөрүүлж болох энэхүү цогцолбор нь эртний пирамид, Каирын хооронд баригдахаар төлөвлөгджээ. Байгууламжийн технологи нь хотын цөлжилтийг зогсоох чадвартай аж. Бидний үр хойчид зориулагдсан, дэлхийн гайхамшигуудын нэг болно гэдэгтэй төслийн багийнхан санал нэг байгаа ажээ.

Үүл баригч

БНСУ-ын дэвшилтэт төсөл нь шууд утгаараа үүлийг барьж авах байгууламж юм. Ингэснээр ган гачигт нэрвэгдээд байгаа бүс нутгуудад барьсан үүлээ тээвэрлэн хүргэх юм. Уг төслийг хэрэгжүүлснээр дэлхийн өнгө өөрчлөгдөж, ургац авдаггүй бүс нутгуудын асуудлыг шийдэхэд тустай аж. Санкт-Петербургт нарлаг өдрүүд их тул энэ нь Төв Африкийн хүмүүсийг өлсгөлөнгөөс аврах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Солонгос, Экологийн төв

Өмнөд Солонгосын Үндэсний Экологийн Их сургуулийн санаачлагаар зохион бүтээгдсэн энэхүү цогцолбор нь 33000 гектар талбайг хамардаг. Энэ хэсэгт нэгэн гайхалтай газрыг бий болгох бөгөөд тэр нь налуу хэлбэртэй хүлэмж юм. Уг хүлэмжинд экологийн салбарын судалгаа явуулдагаараа онцгой байх гэнэ. Экологийн төвийн барилгын ерөнхий зохион байгуулалтын хувьд дотоод хэсэг нь гадны ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр өөрөө өөрчлөгдөх чадвартайгаас гадна цахилгаан энергийг хэмнэх чадвартай аж.

Нью-Йорк дахь “Тэмээлзгэнэ” хэмээх сүрлэг байшин

Венсана Колбагийн өөр нэгэн бүтээл болох 700 метрийн өндөртэй, босоо хэлбэртэй цэцэрлэгт хүрээлэнг Рузвельтийн арал дээр барих ажээ. Энэхүү гайхалтай цогцолбор нь дэлхийн хамгийн том хотуудын дунд сүндэрлэн босох ба хамгийн сүүлийн үеийн эко орчинг бүрдүүлж өгөх гэнэ. Мөн цогцолбор дотор амралт зугаалгын газар, хүлэмж, сүү болон махны ферм байрлах аж. Гэсэн хэдий ч уг төсөл нь хотын оршин суугчдын анхаарлыг төдийлөн татаж чадахгүй байгаа тул барилга баригдах эсэх нь асуудал болоод байгаа юм байна.

Жуулчдын цогцолбор

Гараг хоорондын станцийг санагдуулам энэ зөгнөлт цогцолбор нь тун удахгүй биеллээ олох дөхөж байгаа аж. Ангалын ирмэг дээр байрлах 170 метрийн урттай энэ цогцолбор нь цанын амралтын бааз, мөсөн ордон, усан парк, агаарт тогтсон хүрээлэн зэргээс бүрддэг. "Зөгнөлт" амралтын газар нь энэ онд ашиглалтанд орж байгаа бөгөөд ийнхүү ирээдүй бодит байдал болж байгааг гэрчлэх чухал нотолгоо болж байна.

Марс дахь сүрлэг байгууламж

Анх харсан хүнд “галзуу” мэт санагдах уг төслийг архитекторууд ажил хэрэг болгон ажиллаж байна. Энэ байгууламж нь гарагийн гадаргуунаас нүүрсхүчлийн хүлэмжийн хийг боловсруулснаар шаардлагатай элементүүдийг хуримтлуулж, улаан нүдэн гараг дээр өөрөө бие даан нүүж, шилжих чадвартай аж. Итгэмээргүй байгаа биз?

Усан доорх амралтын газар

Сонирхолтой энэ газарт хил хязгаар гэж байдаггүй бөгөөд «103 International» архитекторуудын товчоо нь усан доорх энэхүү амралтын газрын төслийг санаачлан боловсруулсан байна.  Амралтын газрын талбай нь ойролцоогоор 80000 ам дөрвөлжин метр ба энд байрлах зочид буудлын цонхоор далайн гүн дэх бүх зүйлс нүдэн дээр ил мэт харагдаж, хүний сонирхолыг татахуйц, ер бусын рестораныг ч бас шийдэж өгчээ. 

Тэнгэрт сүндэрлэх хот

Их Британий Цветан Тошков гэх архитекторч “City in the Sky” төслөө танилцуулжээ. Бадамлянхуа хэлбэртэй цогцолбор нь хотын барилга байгууламжуудаас ч өндөрт сүндэрлэж, цогцолборын орой хэсэгт амралтын бүс, цэцэрлэгт хүрээлэн байрлах ба энд их хотын оршин суугчид хөл үймэээн, дуу шуугианаас холдон амарч тайвшрах боломжтой ажээ. Нам гүм, тайван амгалан байдал ноёлсон энэ газарт алхаж гарна гэдэг бол стрессээс зайлхийх хамгийн шилдэг арга гэнэ.

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан: 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.