Их Британийг Европын Холбооноос гаргахыг дэмжигчдийн тоо эрс өсчээ

2016 оны 03-р сар 31-нд 10:59 цагт
Мэдээний зураг,

Их Британийг Европын Холбоонд үлдэхийг дэмжигчдийн тоо сүүлийн долоо хоногуудад 54 хувиас 49 хувь болж буурсныг “Ipsos Mori” албанаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Дээрхтэй адил судалгааг Их Британид хоёрдугаар сард явуулсан байна. Тухайн үед санал асуулгад оролцогсдын ердөө 36 хувь нь Их Британийг ЕХ-ноос гарахыг дэмжиж байсан бол одоо энэ үзүүлэлт 41 хувьтай болжээ.

Их Британийн тоймчдын онцлон тэмдэглэж буйгаар, олон нийтийн санаа бодол богинохон хугацаанд өөрчлөгдсөн нь Европ цагаачлалын хямралын шинэ давлагаанд өртсөнтэй холбоотой бололтой.

Үүний сацуу гуравдугаар сарын 19-22-нд явуулж, 1000 гаруй хүн оролцсон санал асуулгад ЕХ-ны талаарх Их Британийн оршин суугчдын санал бодолд Брюссельд болсон халдлага нөлөөлсөн эсэх талаарх саналыг оруулаагүй болохыг “Ipsos Mori” алба онцгойлон тэмдэглэж байна.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны сонгуулийн өмнөх амлалт болох тус улсын ЕХ-н дахь гишүүнчлэлийн талаарх бүх нийтийн санал асуулгын зургадугаар сарын 23-нд явуулахаар товложээ. Дэвид Кэмерон өөрөө Их Британийг “шинэчлэгдсэн ЕХ-нд” үлдэхийг дэмжиж байгаа аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.