Хэрэв та лийр хэлбэрийн галбиртай бол ...

Twitter Print
2019 оны 03-р сар 11-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Хүн болгоны биеийн галбирын онцлогоос хамааран бодисын солилцоо ондоо байдаг гэдгийг эмч нар баталсан байдаг. Тэгэхээр биеийн галбираас хамааран таны хоолны дэглэм хүртэл ялгаатай байх шаардлагатай гэнэ. Хүний биеийн хэлбэр галбирыг “лийр”, “алим”, “элсэн цаг”, “гадил” гэсэн үндсэн 4 бүлэгт хувааж үздэг:

Лийр хэлбэртэй эмэгтэйчүүд гоолиг сайхан, туранхай бие галбиртай байхын тулд барих хоолны дэглэм

Ийм төрлийн галбиртай охид бүсгүйчүүд жижиг цээж, өргөн тааз, гуятай байдаг. Асуудалтай хэсэг бол бүсэлхийнээс дооших гуя, хөл юм. Эдгээр эмэгтэйчүүд амархан жин нэмдэг бөгөөд цээж, бэлхүүс биш, ялангуяа бөгсөн биеийн хэсэг илүү их таргалалтанд өртдөг.

Хооллолт: Уураг ихтэй, удаан хугацааны турш бие махбодийг идэвхтэй, эрч хүчтэй байлгах нүүрс усаар баялаг хүнсийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх шаардлагатай. Ийм хүнсэнд өөхгүй, бараан мах, хүчиллэг сүүн бүтээгдэхүүн, загас, ногоо, эслэгээр баялаг хүнс буюу брокколи, хулуу, мөн чихэрлэг биш жимс жимсгэнэ болох ногоон алим, чавга, интоор, хад зэрэг орно. Харин хурдан хугацаанд глюкоз болон задардаг нүүрсус буюу сахарын агууламж өндөртэй жимс, төмс лууван зэрэг цардууллаг ногоогоор бэлтгэсэн хоол, чихэрлэг ундаа шүүс, амттан, самар, тос зэргээс татгалзах нь зүйтэй юм.

Биеийн хүчний ачаалал: Гүйх, дугуй жийх дасгал+хүчний дасгалууд тохиромжтой.

Лийр галбиртай алдартнуудын төлөөлөл бол Женнифер Лопес, Шакира, Бейонсе нар юм.

Алим хэлбэрийн бие галбиртай эмэгтэйчүүдийн баримтлах хоолны дэглэм

Алим хэлбэрийн галбиртай эмэгтэйчүүд цээж, тааз, гуятай нь харьцуулахад бэлхүүс нь өргөн, бүдүүн байдаг. Нэг сайн мэдээ бол бэлхүүс хэсэгт хуримтлагдсан өөх нь тааз, гуяны өөхийг бодвол илүү хялбархан шатаж задардаг тул санаа зовох зүйлгүй.

Хооллолт: Ийм төрлийн галбиртай эмэгтэйчүүд маань удаан хугацаанд эрч хүчтэй байлгах нүүрсус агуулсан бүтээгдэхүүн буюу улаан буудай, гурвалжин будаа, мах, ашигтай өөх тосыг хэрэглэх нь зүйтэй. Эсрэгээрээ “хурдан” нүүрсус буюу богино хугацаанд глюкоз болон задардаг нүүсус агуулсан хүнс болох цагаан будаа, цагаан талх, төмс, гадил, амтат гуа, усан үзэм, чихэрлэг амттанаас татгалзахыг зөвлөж байна.

Спорт: Долоо хоногт хамгийн багадаа 40 минутаар 3 удаа зүрх судасны системийг сайжруулах дасгал хийж, аль болох йог болон сунгалтын дасгалаар хичээллээрэй.

Алим хэлбэрийн галбиртай алдартнууд бол Анжелина Жоли, Катерин Зета Жонис нар юм.

Гадил жимс шиг галбиртай бүсгүйчүүдийн баримтлах хоолны дэглэм

Энэ төрлийн галбиртай эмэгтэйчүүд дундаж цээж, нарийн тааз, бэлхүүстэй байдаг ба туниа муутай, эмзэгхэн мэт харагддаг. Тэд барагтай л таргалалтанд өртдөггүйгээс гадна биеийн жин нь тааз, бэлхүүс, хөл, цээж зэрэгт жигд хуваарилагдсан байдаг. Учир нь гадил шиг галбиртай хүмүүсийн онцлогийг судлахад тэдэнд дасгал хөдөлгөөн төдийлөн чухал биш, идэж байгаа зүйлээ хүртэл хорьдоггүй нь үүнтэй холбоотой аж.

Хооллолт: Харин ийм хүмүүс уургийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн буюу тахианы мах, туна загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, шош, мөн бүхэл үрийн талх, ногоо жимс зэргийг хэрэглэх шаардлагатай. Түүнчлэн “хурдан” нүүрсус буюу богино хугацаанд глюкоз болон задардаг нүүсус агуулсан хүнс болох цагаан талх, цагаан будаа, төмс, чихэрлэг амттанаас татгалзаарай.

Жингээ барих: Долоо хоногт 2 удаа хүчний дасгал хийснээр таны бие галбир илүү эмэгтэйлэг болж хөгжинө.

Гадил шиг биетэй олны танил бүсгүйчүүд бол Николь Кидман, Кира Найтли, Гвинет Пэлтроу нар юм.

Элсэн цаг хэлбэрийн галбиртай эмэгтэйчүүдийн баримтлах хоолны дэглэм

Энэ хэлбэрийг тодотгох гол шинж бол нарийхан бэлхүүс, ижил харьцаатай цээж болон тааз юм. Ийм бие галбиртай эмэгтэйчүүд ямар ч айдасгүйгээр, өөртөө итгэлтэйгээр толинд хардаг гэхэд болно. Жин нэмэхдээ биеийн дээд болон доод хэсгүүдэд жигд байдлаар, ховорхон тохиолдолд гэдсээрээ таргалдаг.

Хооллолт: Элсэн цаг галбиртай бүсгүйчүүд, эмэгтэйчүүд маань өндөг, тослоггүй үхрийн мах, самар, навчит ногоо, тослоггүй сүүн бүтээгдэхүүн, удаан хугацааны турш бие махбодийг идэвхтэй, эрч хүчтэй байлгах нүүрсусаар баялаг хүнс болох бор будаа, бүхэл үрийн талх түлхүү хэрэглээрэй. Мөн ямар ч төрлийн сахараас татгалзах ёстой.

Жингээ барих: Илүүдэл жингээс сэргийлэх хамгийн сайн арга бол эрүү хооллолт, биеийнхээ гоо сайхан байдлыг хадгалах зорилгоор йог болон аэробикээр хичээллээрэй.

Ийм бие галбиртай хүмүүсээс дурдвал Меган Фокс, Холли Берри, Кейт Уинслет нар юм.

Эх сурвалж: www.womanhappiness.ru

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.