Тахиан махан царцмаг хийх тун энгийн арга

Twitter Print
2017 оны 11-р сар 11-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Орц:

-Тахианы мах 1 ширхэг

-Хушга 100 гр

-Желатин 30 грамм

-Сармис 2 хумс

- Давс, амтлагч

Бэлтгэх арга:

Энэхүү царцмагийг хийхийн тулд бүтэн тахианы мах эсвэл тахианы бэлэн цул махыг хэрэглэж болно. Үүнээс гадна махаа бэлтгэх 2 төрлийн арга байдаг. Махаа ногоогоор хачирлан чанаж, тунгалаг шөл гаргах эсвэл махаа жигнэж болгож арга /доорх арга/ юм.

-Хайруулын таваганд ямар ч тос хийлгүйгээр махаа хийж зөөлөн гал дээр жигнэнэ. Жигнэж байх хугацаандаа давс болон амтлагчаар амталж, үргэлжлүүлэн жигнэнэ. 

-Энэ хооронд багахан хэмжээний бүлээн усанд желатинаа хийж уусгаад бүрэн уустал нь хэсэг байлгана.

-Махаа жигнэж дуусаад бэлэн болонгуут нь /махны өөрөөс нь ялгарсан шүүсэнд 35-аас доошгүй минут зөөлөн гал дээр жигнэх/ ястай бол яснаас нь салгана.

-Бэлэн болсон мах болон шөлөн дээрээ урьдчилан шарж бэлтгэсэн ногоон сонгино, хушгаа хийж хутгаад, мөн дээрээс нь уусгасан желатинаа нэмж эдгээрийг савандаа хийгээд /ундааны сав/хөргөгчинд хийж бүрэн царцтал нь байлгана.

-Ороомог бүрэн царцахад савнаас нь эвтэйхэн салгана. Ингээд л тахиан махан царцмаг маань бэлэн боллоо.

Гэрийн нөхцөлд өөрийн хүссэн амттай тахиан махан ороомог хийхэд тун энгийн байгаа биз. Та юунд дуртай түүгээрээ амталж, нэмсэн ч болно шүү.

Эх сурвалж: www.womanhappiness.ru

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.