Пакистанд гарсан халдлагад сэжиглэж 5000 гаруй этгээдийг баривчилжээ

Twitter Print
2016 оны 03-р сар 30-нд 08:43 цагт
Мэдээний зураг,

Пакистаны Лахор хотноо Христийн шашин шүтлэгтнүүд улаан өндөгний баяр тэмдэглэж байх үеэр үйлдсэн халдагад сэжиглэж 5000 гаруй хүн баривчилсан байна. Reuters агентлагаас мэдээлсэнээр, тэдний ихэнхи хэсгийг хожим нь суллаж, 216 хүнийг үргэлжлүүлэн байцааж байгаа тухай Пенжаб хязгаарын албан төлөөлөгч Рана Санаулла мэдэгдсэн байна. Түүний өгүүлсэнээр, сэжигтэн этгээдүүдийг цагдаагийн хүчин болоод тагнуул, терроризмын эсрэг тэмцэх анги нэгтгэлүүдийн хамтын хүчээр баривчилсан аж. Харин терроризмын сэрэг тэмцэх дараагийн үйл ажиллагааг арми болон бусад зэвсэгт бүлэглэлүүдийн хүчийг ашиглах болно гэж тэрээр мэдэгджээ.

Лахор хотын "Гульшан-э-Икбал" цэнгэлдэх хүрээлэнд ням гарагийн орой амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлэсний улмаас 72 хүн амь үрэгдэж, 300 шахам хүн шархадсан билээ. Энэ халдлагыг шашны туйлширсан "Талибан" хөдөлгөөний нэгэн бүлэглэл болох "Жамаат уль-Ахрар" үйлдсэн болохоо мэдэгдсэн байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.