Хэлмэгдэгсдийн музейг нурааж, суурин дээр нь 16 давхар барилга барина

Twitter Print
2019 оны 10-р сар 09-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүрэг дэх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей буюу Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдарч байсан барилгыг нурааж, суурин дээр нь 16 давхар барилга барихаар болжээ. Энэ талаар "П.Гэндэн сан" болон нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ерөнхий сайд асан П.Жасрайгийн шийдвэрээр 1992 онд тухайн байшинг  П.Гэндэнгийн гэр бүлд шилжүүлсэн байна. Улмаар 1993 оноос музей болгох ажил эхэлж, 1996 оны есдүгээр сард нээсэн бөгөөд 1930-аад онд баригдсан шавардлагатай модон байшинг 1984 онд буулгах шийдвэр гарч байжээ. Эдүгээ 90 жилийн нүүрийг үзсэн байшин суулт өгч, дээвэр нь ус нэвчдэг болсныг Гэндэн сангийн тэргүүн С.Бэхбат ярилаа. Тиймээс ээж аавынхаа хүслийг биелүүлэх үүднээс мэргэжлийн архитекторын зөвлөгөөнд үндэслэн барилгыг шинэчлэх болсноо энэ үеэр онцлов. 

Харин нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр "Тухайн байшин нь 1650 мкв газартай музей конторын зориулалттай барилга. 2016 онд музей конторын зориулалттай 16 давхар барилга болгон шинэчлэх зураг гарсан. Барилгын нэгдүгээр давхарт П.Гэндэнгийн музейг өнөөгийн төрхөөр шилэн хоргонд байрлуулах зураг төслийг баталсан байна. Энэ дагуу музейн барилгыг түр буулгаад, буцаан шилэн хоргонд байрлуулах ажил явагдаж байгаа" гэлээ. 

Altankhuyag Khishigbaatar-н зураг.

Олон улсын сэргээн засварлах зарчим, арга зүйн дагуу архитектурын хэв загвар, гадна талын хэлбэр, хийц, өнгө будаг зэргийг анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, дотор талын төлөвлөлт нь анхныхаа байдлаар хадгалагдаж үлдээгүй, өөрчлөгдсөн тул шинээр музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой гэж мэргэжлийн архитектор дүгнэжээ. 

Unurtsetseg Naran-н зураг.

Уг дүгнэлтийн дагуу барилгыг сэргээн засварлах ажилд мэргэшсэн архитектор зөвлөхөөр ажиллаж байгаа аж. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.