Шар нунтаг цацсан Ч.Мөнхбаярыг 25 мянган төгрөгөөр торгожээ

2016 оны 03-р сар 30-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийх байсан ч ирц бүрдээгүйгээс болж хойшилсон. Ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдалтай холбоотой зарим асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр товлоод байсан юм. Үүнтэй холбогдуулан Монгол улсад цөмийн хаягдал хаяхыг эсэргүүцэн жагсаж байсан иргэд төрийн ордны баруун хаалган дээр ураны шар нунтагтай төстэй бодис асгасан. 

Үүнээс болж төрийн ордны баруун талын замыг хааж онцгой байдлын газрынхан, газар дээр нь шуурхай ажиллаж багажаар хэмжилт хийхэд ямар нэгэн бодис илрээгүй юм. Тиймээс Онцгой байдлын алба хаагчид тус бодисыг соруулж авч тухайн газрыг ариутгасан байна. 

Жагсаал зохион байгуулж, шар нунтагтай төстэй бодис цацсан иргэд ямар ч зөвшөөрөлгүй байсан учраас Ч.Мөнхбаярыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу 25000 төгрөгөөр торгожээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.