Арабын Эмиратад тэнгэр баганадсан өндөр байшингууд шатав

Twitter Print
2016 оны 03-р сар 29-нд 08:16 цагт
Мэдээний зураг,

Тэнгэр баганадсан өндөр байшингууд хэрвээ галд автвал хоромхон зуурт нэгээс нөгөөд дамжин тархдаг байна. Арабын нэгдсэн Эмират улсын Ажман хотын орон сууцны цогцолбор Ajman One төвийн нэгэн барилгад гал гарсны улмаас дамжин тархаж гурван байшин нэгэн зэрэг шатсан тухай Gulf News цахим хуудас мэдээлжээ.

Гал гарсан тухай мэдээлэл онцгой байдлын албанд оройн 21:45 ирсэн даруй гал сөнөөх баг илгээсэн боловч унтрааж хүчрэхгүй байсан учраас удалгүй олон бригад очсон байна.

Галд 8, 7, 6 дугаартай гурван байшин өртсөн бол шөнө дундын үед зургадугаар байшинд гал халджээ. "Би зөвхөн өмссөн хувцастйагаа л үлдлээ" гэж тус байрны нэгэн оршин суугч нулимс дуслуулан сэтгүүлчдэд ярьсан байна.

Урьдчилсан баримт мэдээллээр, галд хүний амь үрэгдээгүй бөгөөд галд өртөөгүй ойролцоох байшингуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа аж.

"Ийм хурдан гал авалцана гэж би ердөө санасангүй. Би эхлээд галын дөл олж харахад их бага байсан. Харин болгоомжлоод бичиг баримтаа олж аваад гэрээс гарсаны дараа тэр чигтээ шатаж байгааг харсан" гэж нэгэн оршин суугч ярьсан байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.