
Монголчууд бид уламжлалт баяр Цагаан сарын шинийн нэгний өдөр маргааш болно. Эзэн богд Чингис хааны үеэс тэмдэглэж ирсэн энэхүү баярын бөхийн барилдаан тэр жилийн Цагаан сарын ярианы гол сэдэв болдог билээ.
Анх “Нэгдэлчдийн өдөр”, “Малчдын сайн өдөр” хэмээн нэрлэж, Мэдээлэл, Радио телевизийн улсын хорооны нэрэмжит болгон зохиож байсан Цагаан сарын барилдаан 1963 оноос түүхээ эхэлсэн аж. Анхны барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат түрүүлсэн бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу 13 удаа түрүүлсэн байна.
1963 оноос 64 бөх, 1971 оноос 128 бөх, 1991 оноос 256 бөх барилдуулж байгаа нь Цагаан сарын бөхийн барилдаан чанар чансааны хувьд улсын наадмын дараа орох эрэмбэтэйг илтгэнэ. Гэхдээ зарим жилүүдэд бөхийн тоо өөрчлөгдөж байжээ. Тухайлбал 1970 оны нохой жил 120 бөх, 1973 оны үхэр жил 104 бөх, 1976 оны луу жил 160 бөх барилдаж байсан гэдэг.
Тэр цагаас хойш өдий хүртэл зохиогдсон Цагаан сарын барилдаанд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13 удаа түрүүлж нэг удаа үзүүрлэн бүх цаг үеийн бөхчүүдээ амжилтаараа манлайлж байна. Харин удаад нь Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Х.Баянмөнх найман удаа түрүүлж дөрөв үзүүрлэсэн бол Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Дархан аварга Ж.Мөнхбат зургаан удаа түрүүлж дөрвөн удаа үзүүрлэсэн. Мөн нийт түрүүлсэн 20 бөхийн 14 нь улсын аварга болон түүнээс дээш цолтой бөх байгааг харахад Цагаан сарын барилдаан хэр далайцтай болдогийг харуулж байна.
Бөхчүүд, бөх сонирхогчид тухайн жилийн наадмын өнгийг цагаан сарын барилдаанаас эхэлж шинждэг. Цагаан сарын барилдаанд өндөр амжилт гаргасан бөхийг улсын наадамд түрүүлж үзүүрлэх буюу их шөвөгт үлдэнэ хэмээн таавар дэвшүүлдэг. Энэ нь оргүй зүйл биш билээ. 1963 оноос хойш цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхчүүдийг харахад дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, даян аварга С.Цэрэн, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба зэрэг 14 аварга цолтой бөх түрүү байрыг эзэлсэн байна. Мөн улсын арслан Л.Сосорбарам, Б.Ганбат, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ч.Өвгөнхүү, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар нар сар шинийн барилдаанд түрүүлжээ.
Мөн аймгийн арслан цолтой байхдаа Цагаан сарын барилдаанд үзүүрлэж байсан Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Б.Ганбат хожимоо улсын арслан цолонд хүрсэн бол аймгийн арслан цолтой үзүүрлэж байсан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Ц.Магалжав улсын харцага цолны болзол хангасан билээ.
XXI зууны 2010 он хүртэл цагаан сарын барилдаан 49 удаа болоход улсын цолгүй бөх түрүүлж байгаагүй билээ. Түрүүлсэн бөхчүүд дунд хамгийн доод цолтон нь улсын начин Ч.Өвгөнхүү, О.Балжинням байсан бол 2010 оны Тийн урвагч хэмээх төмөр барс жилийн сар шинийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын уугуул, цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж улсын цолгүй бөх түрүүлсэн анхны түүхийг бичсэн. Түүний дараа жил аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж залуу үе гарч ирсэний дохио болсон юм.
Анх зохиогдсон цагаас хойш 2010 хүртэл улсын цолгүй бөх энэхүү барилдаанд түрүүлж үзээгүй байсан. Харин “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн цагаан сарын битүүний барилдаанд цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж нэгэн шинж амжилт тогтоожээ. Нийтдээ 52 удаа болсон Сар шинийн барилдаанд улсын цолгүй хоёрхон бөх түрүүлсэн нь энэ барилдааны босго хэр өндөр байна гэдгийг харуулж байгаа аж.
Цагаан сарын бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Он |
Түрүү |
Үзүүр |
1963 |
Ж.Мөнхбат д.ав |
Ч.Бээжин у.ав |
1964 |
Ж.Мөнхбат д.ав |
Л.Дашдаваа у.н |
1965 |
Л.Сосорбарам у.ар |
Д.Дамдин д.ав |
1966 |
Х.Баянмөнх д.ав |
Ж.Мөнхбат д.ав |
1967 |
Х.Баянмөнх д.ав |
Ч.Бээжин у.ав |
1968 |
Ж.Мөнхбат д.ав |
Х.Баянмөнх д.ав |
1969 |
Ч.Өвгөнхүү у.хар |
Ч.Бээжин у.ав |
1970 |
Д.Дамдин д.ар |
Х.Баянмөнх д.ав |
1971 |
С.Цэрэн даян.ав |
Д.Дамдин д.ав |
1972 |
Х.Баянмөнх д.ав |
У.Пүрэв у.з |
1973 |
Ж.Мөнхбат д.ав |
Ж.Хайдав у.ар |
1974 |
Х.Баянмөнх д.ав |
Ж.Мөнхбат д.ав |
1975 |
Х.Баянмөнх д.ав |
Ж.Мөнхбат д.ав |
1976 |
Ж.Мөнхбат д.ав |
Л.Сосорбарам у.ар |
1977 |
Х.Баянмөнх д.ав |
П.Дагвасүрэн а.ар |
1978 |
Д.Цэрэнтогтох д.ав |
Ж.Мөнхбат д.ав |
1979 |
Х.Баянмөнх д.ав |
Д.Цэрэнтогтох д.ав |
1980 |
Д.Хадбаатар у.ав |
Д.Долгорсүрэн у.з |
1981 |
Ж.Мөнхбат д.ав |
Д.Цэрэнтогтох д.ав |
1982 |
Х.Баянмөнх д.ав |
М.Мөнгөн у.ар |
1983 |
Д.Цэрэнтогтох д.ав |
Д.Амгаа у.з |
1984 |
Д.Хадбаатар у.ав |
Ё.Ишгэн у.н |
1985 |
Д.Хадбаатар у.ав |
Д.Цэрэнтогтох д.ав |
1986 |
Д.Цэрэнтогтох д.ав |
М.Мөнгөн у.ар |
1987 |
О.Балжинням |
Д.Цэрэнтогтох д.ав |
1988 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
Б.Ганбаатар у.ар |
1989 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
Х.Баянмөнх д.ав |
1990 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
Д.Цэрэнтогтох д.ав |
1991 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
Б.Ганбаатар у.ар |
1992 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
О.Балжинням у.ав |
1993 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
Х.Баянмөнх д.ав |
1994 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
О.Балжинням у.ав |
1995 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
О.Балжинням у.ав |
1996 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
Д.Мөнх-Эрдэнэ у.ар |
1997 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
Ц.Цэрэнпунцаг у.г |
1998 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
Б.Ганбат у.ар |
1999 |
А.Сүхбат даян.ав |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
2000 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
Ц.Магалжав у.хар |
2001 |
А.Сүхбат даян.ав |
Д.Сумъяабазар у.ав |
2002 |
Д.Сумъяабазар у.ав |
И.Доржсамбуу у.г |
2003 |
Д.Сумъяабазар у.ав |
А.Сүхбат даян.ав |
2004 |
Г.Өсөхбаяр даян.ав |
И.Доржсамбуу у.г |
2005 |
Г.Өсөхбаяр даян.ав |
Д.Сумъяабазар у.ав |
2006 |
Б.Бат-Эрдэнэ д.ав |
Д.Сумъяабазар у.ав |
2007 |
Г.Өсөхбаяр даян.ав |
Д.Сумъяабазар у.ав |
2008 |
И.Доржсамбуу у.г |
Ду.Батбаяр у.н |
2009 |
Б.Ганбат у.ар |
Г.Өсөхбаяр даян.ав |
2010 |
Ч.Санжаадамба у.з |
Г.Өсөхбаяр даян.ав |
2011 |
Ш.Мөнгөнбаатар а.а |
Х.Мөнхбаатар а.ар |
2012 |
С.Мөнхбат у.ав |
Х.Мөнхбаатар а.ар |
2013 |
Г.Эрхэмбаяр у.ав |
С.Мөнхбат у.ав |
2014 |
Д.Рагчаа у.г |
О.Хангай а.ар |
2015 |
Ч.Санжаадамба у.з |
М.Өсөхбаяр у.з |
2016 |
Ц.Содномдорж у.хар |
Г.Эрхэмбаяр у.ав |
2017 |
Ч.Санжаадамба у.ав |
О.Хангай а.ар |
2018 |
Б.Бат-Өлзий а.а |
П.Бүрэнтөгс у.а |
2019 |
Р.Пүрэвдагва у.а |
Ц.Содномдорж у.а |
Сүүлийн 5 жилийн Сар шинийн барилдааныг тоймлон хүргэе.
2015 оны Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээх Модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан уламжлалт барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэжээ.
2016 оны Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх үнэн хүчийг үзэж, уран мэхийг уралдуулан барилдсанаас улсын харцага Ц.Содномдорж найм даван түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн.
Жил жилийн улсын наадмын тааварт дээгүүр бичигддэг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж Сар шинийн барилдаанд анх удаа түрүүлэхдээ улсын аварга Г.Эрхэмбаярыг их холоос зүтгэсээр байж ачиж Бөхийн өргөөнд цугласан үзэгч олныг шуугиулсаар түрүүлсэн юм. Ц.Содномдорж харцагын хувьд 2012 оны сар шинийн барилдаанд шөвгөрч байсан. Харин үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Таванхан" дэвжээ, "Мондэй" группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр 2013 оны түрүүгээ ихэрлүүлэхээр тун ч хийгүй барилдсаар үзүүр түрүүнд хүрсэн ч бяртай харцагын шийдсэн, даацтай ачаанд өвдөг шороодсон юм.
2017 оны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан О.Хангай үзүүрлэлээ. Ингэснээр улсын аварга Ч.Санжаадамба Цагаан сарын барилдаанд түрүүлсэн 14 дэх аваргаар тодорч буй юм. Ч.Санжаадамба 2010, 2015 онуудад Сар шинийн барилдаанд улсын заан цолтой барилдан түрүүлж байжээ. Харин 2016 оны Улсын наадамд түрүүлэн улсын аварга цол хүртсэнээр 2017 оны Сар шинийн наадамд анх удаа аварга цолтой барилдан ийнхүү түрүүллээ.
Харин их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж нар шалгарсан юм.
2018 оны XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд Б.Бат-Өлзий тахиа жилийн шилдэг найман бөхөд багтсан Улсын харцага О.Хангай, Т.Баасанхүү, Улсын арслан Ц.Содномдорж, арслан П.Бүрэнтөгс нарыг ээлж дараалан давж, иртэй, бяртай, өндөр түвшний бэлтгэлтэй байгаагаа баталсан юм.
Улсын харцага Б.Бат-Өлзий нь 1992.06.08-нд Ховд аймгийн Зэрэг суманд Сумын заан Б.Баярхүүгийн гэрт төрсөн, удам дамжсан хүчтэн юм. 2008 онд Ховд аймгийн Чандмань сумын баяр наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн Б.Бат-Өлзий 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Амарзаяагаар тав, аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч, улсын харцага цол хүртсэн юм.
2019 оны XVII жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ. Энэ нь Сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын арслан цолтой хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн анхны тохиолдол болжээ.
Улсын арслан Р.Пүрэвдагва дөрвийн даваанд аймгийн арслан Д.Тогтохжаргалыг, тавын даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг давж шөвгийн дөрөвт үлдсэн. Долоогийн даваанд тэрээр улсын аварга Н.Батсуурийг давж, наймын даваанд буюу үзүүр түрүүний барилдаанд улсын арслан Ц.Содномдоржийг давж ийнхүү сар шинийн барилдаанд анх удаа түрүүллээ.
Барилдаанд үзүүрлэсэн улсын арслан Ц.Содномдорж дөрвийн даваанд аймгийн начин Н.Жаргалбатыг, тавын даваанд аймгийн арслан Х.Цогтгэрэлийг давж, зургаагийн даваанд улсын начин Д.Анартай тунан барилдаж давсан. Тэрээр наймын даваанд улсын аварга С.Мөнхбатыг даван үзүүр түрүүнд үлдсэн юм.
Бөхчүүдийн цолыг одоо үеийнхээр бичив.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.211.53.61) 2023-03-04 14:47БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR UROLOGIST
(197.211.53.61) 2023-03-04 14:47БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах