С.Баярцогтын балаг дуусах болоогүй нь

Twitter Print
2016 оны 03-р сар 28-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын санаачилгын дагуу УИХ энэ сарын 29-нөөс ирэх сарын 1-ний өдрүүдэд яаралтай хуралдаж, дэлхий даяар овоорсон цөмийн хог хаягдлыг Монгол Улсад оруулан ирж булах асуудлыг хэлэлцэн батлах гэж байгаа нь тодорхой болов. Мэдээж мөнгөнд жигтэйхэн дуртай сайд, эрхэм гишүүд гуяа алгадан Монгол Улсын байгаль орчинд асар их хор хохиролтой энэхүү аюултай хуулийг хүч түрэн батлах нь тодорхой. Товчхондоо Оюутолгойг “Рио Тинто”-д бэлэглэсэн нүглээ чамгүй үнэд хүргэсэн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын балаг дуусах яагаа ч үгүй бололтой юм.  

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Сангийн сайд байхдаа Швейцарийн банкинд нэг сая ам.доллар хадгалуулсан нь илрэхэд “Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичихээ мартчихаж” гэж мэлзээд өнгөрч байсан. Харин гарцаагүй үнэнд гүйцэгдэнгүүтээ уучлал гуйж УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорсноор тэгсхийгээд мартагдсан удаатай. Гэхдээ төрийн сайдын санхүүгийн томоохон луйврын шинжтэй хэрэг хуучрахгүй нь тодорхой. Анх түүнтэй холбоотой оффшор дансны хэрэг хэрхэн илэрсэн талаар жаахан баримт сөхье.

Анх “Мейжор Бритиш файнэншиал индастри”, “Олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах холбоо” “ICIJ”-гийн зүгээс дэлхийн нэр нөлөө бүхий эрмүүд болон томоохон компаниудын оффшор дахь дансуудтай холбоотой мэдээллийг олж авснаа дэлхий нийтэд зарласны дотор УИХ-ын гишүүн С.Баярцогттой холбоотой анхаарал татсан мэдээлэл байсан юм.

Түүнийг 2008 онд Сангийн сайд байхдаа Их Британийн Виржинийн арлууд дээр “Legand Plus Capital Limited” хэмээх нууц компанийг байгуулсан, Швейцарийн банкинд данс нээж нэг сая ам.доллар байршуулсан, 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримт нь олдсон гэх мэдээллийг дэлхийн нэр хүнд бүхий хоёр байгууллага хамтран гаргасан мэдэгдэлдээ дурдсан байдаг. Тухайн үед С.Баярцогт өөрөө ч Швейцарийн банкин дахь нууц дансаа хүлээн зөвшөөрч, компаниа нууцаар байгуулсан гэдгээ ч хэлж байсан. Гэхдээ “Legand Plus Capital Limited” компанийнхаа дансан дахь 2.9 сая төгрөгийг өөрийнхөө бас нэгэн компани болох “Нидо”-гийнхоо хөрөнгөнд хавсарган мэдүүлсэн гэсэн нь тун хачирхалтай тайлбар байсан юм.

Гол нь найзуудтайгаа нийлж хувьцааны бизнес хийхээр байгуулсан гэх дээрх компани, цуглуулсан хөрөнгө мөнгө нь цаг хугацааны хувьд Оюутолгойн гэрээтэй тун ойрхон байсан нь олон хүнийг хардаж сэрдэхэд хүргэсэн нь ойлгомжтой.

Хамгийн хачирхалтай нь Монголчуудад туйлын хохиролтой Оюутолгойн гэрээг гардан хийлцсэн гурван сайдын нэг С.Баярцогт оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгодог бүсэд байгуулсан компанийнхаа баримт бичиг дээр улсынхаа нэрийг “Хятадын Монголын Улаанбаатар” гэж бичсэн байхыг Монголчуудын ихэнх нь харж, үзэж мэдсэн. Энэ бол зөвхөн ёсзүйн алдаагаар хаацайлагдаад өнгөрөх асуудал биш. Бүр ул суурьтай ухаж үзвэл “Эх орноосоо урвасан” тухай ч яригдаж болох маш ноцтой асуудал байсан. Гэтэл тэрхүү ноцтой асуудлыг эрхэм С.Баярцогт мөн л тэгсгээд чимээгүй болгож, нам дарж чадсан.

 

Тэгвэл балаг нь дуусдаггүй энэ этгээд тун удахгүй Монгол орны атар онгон хөрс шороонд дэлхийн энгээр тархсан цөмийн хог хаягдлыг авч ирж булах асуудлыг УИХ-аар яаравчлан хэлэлцүүлж, хүч түрэн батлуулахаар улайрч эхэллээ.

Түүнийг намынхан нь дэмжихээс гадна сонгуулийн мөнгөө босгохоор чөтгөртэй ч эвсэхээс буцахгүй болсон МАН-ынхнаас ч дэмжих товаришууд гарах нь ойлгомжтой. Ийнхүү маш аюултай, хожмын асар их хор уршигтай цөмийн хог хаягдлыг Монголд булах асуудал долоохон хоногийн дараа шийдэгдэх гэж байна. Энэ бузар луйвар, бохир наймаалцлыг бүх Монголчууд эрс эсэргүүцэн тэмцэх ёстой.   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • 123456789

      (122.254.126.2) 2016-03-29 09:48
      • 0
      • 0

      аав нь гэж ямар хүн байна, новшоо үр удамаа бодооч,,,

      Хариулах

    • зочин

      (202.9.41.29) 2016-03-29 00:34
      • 0
      • 0

      Цөмийн зэвсэг мэвсэгийн аюул гэж хүмүүсийн тархи угааж араар нь цөмийн циклийн гэрээ,хуулийг батлахнээ.Энэ бол цөмийн хаягдал булна гэсэн үг.

      Хариулах

    • Зочин

      (103.11.194.138) 2016-03-28 18:06
      • 0
      • 0

      украйнчууд думынхандаа яаж хандаж байлаа. тvvн шиг муу дуракыг хогын саванд чихэх юмсан

      Хариулах

    • зочин

      (59.153.113.30) 2016-03-28 13:39
      • 0
      • 0

      Хятадын цустай байж болно. Гэхдээ чамд монгол цус бас байгааг битгий март. Юманд хэм хэмжээ бас байдаг шүү.

      Хариулах

    • Лантуу

      (112.72.11.121) 2016-03-28 05:57
      • 0
      • 1

      За за бүгдээрээ босоцгооёоо

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.40) 2016-03-27 18:40
      • 0
      • 0

      Snafir gdg buu baidag tee

      Хариулах

    • зочин

      (103.242.47.42) 2016-03-27 18:23
      • 0
      • 0

      Цөмийн хаягдал Монгол газар Эх дэлхийн төвд байх газаргүй булшлах санаатай хүн байваас цаацалвал зохино.

      Хариулах

    • bayartsogt

      (202.9.41.115) 2016-03-27 17:56
      • 0
      • 0

      bariraarai 3 irgenshiltei

      Хариулах

    • Сарнай

      (124.158.106.130) 2016-03-27 17:09
      • 0
      • 2

      Энэ Баярцогтыг өөрийг нь тэр цөмийн хог хаягдалтай нь дэлхийгээс зайлуулж болохгүй л байхдаа. Аль нэг дэлбэрэлт болж байгаа гариг дээр...Нар ч юм уу

      Хариулах

    • Zochin

      (89.73.63.180) 2016-03-27 07:53
      • 0
      • 1

      Bayartsogttoi hariutslaga tootsoh tsag udahgui. Gadaad ruu zugtsan ch barij ireed hariutslagiig huleelgeh estoi

      Хариулах

    • Зочин

      (24.95.95.113) 2016-03-26 21:03
      • 0
      • 1

      Eoe bur bichih ch husel alga! Ene Hun indeed neg uuruu haashaa ch hamaagui yavaad uguusei. Mongoliin tenger haraad densleed suuj baigaa biz eee erh bish

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.98) 2016-03-26 15:27
      • 0
      • 6

      нэг л зүйлийг хэлэх хэрэгтэй хариуцлага тооцохгүйгээр хол явахгүй офшор данс хятадын монгол гэдэг энэ хоёр асуудал л баярцогтын оймсыг гялалзуулах цаашлаад эх орноос урвасан гадаадын тагнуул хийсэн гэх үндэслэл болж хэн нэг монголын монгол түүнд цаазын ял оноох болно

      Хариулах