
Сэтгүүлч Өнөрөөг амтай болгон нь муу хэлж адлаад эхэллээ. Хэн нэгнийг жаахан хальтрангуут нь хайр найргүй дэвсэлж өгдөг муухай монгол араншинг яалтай. Өнөрөө бүсгүйн хэлбэр нь буруу мэт боловч үйлдэл нь зөв талдаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Уг нь Өнөрөө шиг этгээд танхай арваад сэтгүүлч аль гучин жилийн өмнөөс л ингэж ярдаглаад эхэлсэн бол өнөөгийн муусайн улс төрийн хүүрнүүд ингэтлээ даварч чадахгүй байсан юм. Тэд ёстой бурхангүй газрын бумба шиг галзуурч байгаад Монгол улсыг 30 тэрбум долларын өрөнд оруулсан гэдгийг мартаж үл болно. Үүний хажууд Өнөрөө шиг ганц нэг ярдаг сэтгүүлчийн үйлдэл бол юу ч биш.
Тэгээд хачин сайхан ёс зүйтэй явж ирсэн гээд Монголын сэтгүүлчид өнгөрсөн гучин жилийн хугацаанд юу илрүүлж гавьсан юм бэ? Тэд мундаг том ёс зүйтэй байлаа гээд улс орноо урвагч, луйварчдаас цэвэрлэж чадсан юмуу? Юу ч хийж гавиагүй хоосон ёс зүйгээр элэнцгээ хийдэг юм.
Учир нь энэ ёс зүй гээчийг чинь өөртөө чадамгай ашиглаад сурчихсан улаан луйварчид мянга мянгаараа байгааг юу гэж үзэлтэй вэ? Наад захын жишээ гэхэд л алин хэзээний гэмт хэргийн уурхай болоод бүр дөжирчихсөн Эби, Эрдэнээ мэт нь ёс зүйд хоолойгоо боомилуулсан нойль толгойтой хэдэн муу сэтгүүлчийг саяхан өөрсдийхөө зохиосон хууль журам гэгчээр хөөрхөн мангартуулж байгаад л уснаас хув хуурай гараад ирлээ шүү дээ.
Тиймээс цаг үeэ олж төрсөн Өнөрөө мандтугай. Цаашдаа чам шиг ярдаг, бас урдаг хоточ нохойнууд олноороо төрөх болтугай!
Б.ОЙДОВ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(153.204.76.184) 2021-05-05 19:49Yanadaa yana
Хариулах
Зочин
(64.119.27.190) 2021-05-05 19:02Харин тиймээ
Хариулах
Зочин
(103.26.194.133) 2014-01-23 20:13Yag zov. Hun buhen l iim gargalgaa gargaj suugaa.
Хариулах