Эхнэр шкаф дүүрэн хувцастай ч өмсөх юм олдохгүй...

Twitter Print
2016 оны 11-р сар 27-нд 08:01 цагт
Мэдээний зураг,

Элэг аваад хаячлаа. За тэр элэг ч яахав, хүүхнүүд нь байхгүй бол маниус нь "гомбоо" л доо...

Би гуравхан "гаагаа"-тай, эхнэр гучин гурван "гаагаа"-тай. Эхнэр хоёр шуудай гуталтай би зүүн баруун хөлний тус бүр нэг ширхэг, нийт хоёр ширхэг гуталтай. Эхнэр ухаалаг утастай, би ухаан муутай утастай.

Эхнэр баахан энгэсэг, тос, будаж шунхдах юмтай бол надад шүдний сойз, сахлын машинаас өөр юм байхгүй. Эхнэр шкаф дүүрэн хувцастай би ганц тор хувцастай. Эхнэрт өмсөх юм олдохгүй, надад өмсчихсөн байвал угаах хувцас олдохгүй.

Эрчүүд бид үнэн хэрэглээгүй юм. Хоёр төмсөг хүртэл бидний цээжинд байгаагүй тээр дор байрлаж байгаа нь "ганц "гаагаа"-ндаа бүгдийг" гэсэн хэмнэлт юм.

За эрчүүд бид шоудлаа... Өрөөндөө ганц юм тойрууллаа, муудлаа, харилаа, эрүүний шөлөө уугаад унтлаа, үсрээд л арван мянга. Маргааш нь гэмээ цайруулах гэж баахан хямрана. Эрчүүд бид хоолонд орлоо, сэгсийсэн цуйван идлээ, таван мянга.

Гэтэл хүүхнүүд та нар яаж байна. Бааранд орлоо, караокээдлаа, баахан вино дарс, коктэйл уулаа, тавин мянга. Хоолонд орлоо есөн шидийн салат, зууш, кофе, ундаа, стэйк зооглолоо, доод тал нь тавин мянга.

Эрчүүд бид үсчинд орлоо, араас нь жаахан шулууллаа, үсрээд л таван мянга. Хүүхнүүд үсчинд орлоо, иж бүрэн үйлчилгээ авлаа, доод тал нь тавин мянга.

Эрчүүд бид эмнэлэгт очлоо элэг, түрүү булчирхай хоёртойгоо байхад энэ хорвоо юу юм бэ энэ тэр... Тэгээд хагас хуудас хүрэхтэй үгүйтэй. Хүүхнүүд эмнэлэгт очлоо, яасан ч олон эрхтэнтэй юм, бөөр давсаг, сав суулга, өндгөвч, хөх, умай гээд л явж өгнө. Шинжилгээний жагсаалт хоёр хуудас, үнэ дээшээ гэрлийн хурдаар нисэж өгнө.

Шөнийн ажилдаа бид чинь таван мянгын короосонд гүйсэн юм шиг л амьсгаадаад хэвтэж байхад эхнэр зүгээр тааваараа этр...
За болъё, болъё, яршиг. Яривал их л юм байна.

Тэглээ гээд бид чинь та нартаа хайртай шүү. ;)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Joyce

      (188.143.232.27) 2016-12-21 13:17
      • 0
      • 0

      It truly is taken me a little time to read all of the comments, but I really enjoyed the article. I know it will likely be very useful to me. It’s always a nice surprise when a post is both beneficial and enigttarnine! Thanks

      Хариулах

    • Joyce

      (188.143.232.32) 2016-12-21 13:17
      • 0
      • 0

      It truly is taken me a little time to read all of the comments, but I really enjoyed the article. I know it will likely be very useful to me. It’s always a nice surprise when a post is both beneficial and enigttarnine! Thanks

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.240) 2016-03-27 19:06
      • 0
      • 2

      Хэ хэ

      Хариулах