Өмнөд Солонгосын ерөнхийлөгч зэвсэгт хүчнээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав

Twitter Print
2016 оны 03-р сар 24-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Ген Хэ тус улсын зэвсэгт хүчинд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдлыг дээшлүүлэх тушаал өгчөө. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ким Сон У өнөөдөр энэ тухай мэдэгдсэн байна. Умард Солонгосын талаас тавьсан саяхны сүрдүүлгийн хариуд ийм арга хэмжээ авч байгааг тэрээр тэмдэглэжээ.

Ирэх сарын 30 хүртэл үргэлжлэх АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан “Foal Eagle” цэргийн сургуулилтыг үзэн ядаж ирсэн Умард Солонгосын удирдагчид тус улсад довтлох сургуулилт гэж мэгддэг бол өчигдөр "Энэ цагаас эхлэн Умард Солонгосын арми, хувьсгалт хүчин шударга ёсны төлөө АНУ болоод түүний гар хөл болсон Пак Ген Хэгээс өс авах дайн эхлүүлэх болно" гэж Умард Солонгосын нэгдлийн асуудал хариуцсан хорооноос мэдэгдсэнийг тус улсын Цахилгаан мэдээний төв агентлаг уламжилсан билээ. Уг мэдэгдэлд, Вашингтон, Сөүлийн өдөөн хатгасан "ухвар мөчид" цэргийн сургуулилтыг цаашид тэвчихийн аргагүй боллоо гэж тэмдэглэсэн байна.

Умард Солонгос тэрчлэн, Сөүл хотноо орших Өмнөдын ерөнхийлөгчийн Чонвадэ (Хөх ордон) ордонг том калибрын пуужингаар устгахад бэлэн байна гэж мэдэгджээ. "Хэрвээ бид гал нээх товч дарах л юм бол Чонвадэ ордон асар их галд өртөж, үнсэн товрог болно" гэж тэд сүрдүүлжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.