"Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулна

Twitter Print
2016 оны 03-р сар 24-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Манай улсад орж ирээд удаагүй элэгний C вирусийн  эсрэг "Харвони" маш өндөр үр дүнтэй, иргэдийн дунд ч эрэлт хэрэгцээ ихтэй байна. Энэ эмийг хэрэглэсэн өвчтөнүүд 90 гаруй хувийн эдгэрэлтэй, иргэд ч ам сайтай, байгаа юм. Нэгэнт эрэлт хэрэгцээ ихтэй, эдгэрэл өндөр хувьтай байгаа учраас "Харвони" эмийг эрүүл мэндийн даатгалын дагуу хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хамруулж өгөхийг иргэд хүсч байгаа.

Иргэдийн энэ санал хүсэлтийг үндэслэн Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюубаатар тушаал гаргаж эрүүл мэндийн даатгалын дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр авах эмийн жагсаалтад бүртгүүлэхээр шийдвэрлэжээ. Тэрээр энэ тухай өнөөдөр Шадар сайдын цагийн үеэр хэвлэлийнхэнд мэдэгдсэн удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.