Ухаалаг ус‬ аяны хүрээнд кино үзвэр театруудад үнэ төлбөргүй явагдана

Twitter Print
2016 оны 03-р сар 24-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран урлагаар дамжуулан дэлхийд болон Монгол улсад тулгамдаж буй усны хэт хэрэглээ, усны нөөцийн хомсдол болон усыг хайрлан хамгаалах тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой “Ухаалаг Ус” төслийг санаачлан 2016 оны 3-р сарын 19-өөс 4-р сарын 19-ний хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд МУЗ нь кино ба дүрслэх урлагаар дамжуулан Улаанбаатар хотын иргэдийн усны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, усыг зохистой хэрэглэж хэвших дадлыг нэмэгдүүлэх Монголын болон гадаадын кино, танин мэдэхүйн цуврал видео болон постер танилцуулга, усны асуудлыг хөндсөн “Ухаалаг ус” мөсөн баримал бүтээн танилцууллаа.

АНУ-ын Колумбын Их Сургуулийг төгсөгч, уран бүтээлч Ё.Төгөлдөр, уран барималч Ц.Батмөнх нар хамтран, усны хэт хэрэглээнээс болж байгаль дэлхий, усны нөөцөд ямар их хохирол учирч буйг шүүмжлэлт, сонирхолтой, харьцуулсан байдлаар илэрхийлсэн мөсөн баримлыг урлан дэлхийн усны өдөр танилцуулсан юм.

Мөн АНУ-ын найруулагч Тиерри Пиантанида, Баптист Рожет-Лучайрийн “Цангасан ертөнц”, найруулагч Жефф Орловскийн ‘Мөсөн голын мөхөл”, найруулагч Николь Ньюхамын “Хувьсгалч өөдрөг үзэлтнүүд” зэрэг баримтат киног Өргөө, Гэгээнтэн, Хүннү кино театрт 3- сарын 22, 24, 26-нд тус тус үнэ төлбөргүйгээр үзүүлэн, уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

 Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.