Планк хэмээх дасгал нь харахад энгийн боловч олон талын тустай

Twitter Print
2021 оны 06-р сар 24-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Олон хүний мэдэх планк хэмээх дасгал нь харахад энгийн боловч олон талын тустай.

- Аажим боловч тураах нөлөө үзүүлдэг.

- Бүх биеийг ажиллуулж ачаалал өгдөг учир биеийн бүхий л булчинд сайн нөлөөтэй.

- Нурууг барьж байдаг ихэнх булчинг чангалж өгдөг ба тэр хэрээрээ нурууны элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тодорхой хэмжээний засал болдог.

- Элдэв гэмтэл бэртлээс хамгаалдаг. Ихэнх тохиолдолд булчин шөрмөс сул, улбагар байдгаас болж гэмтэл авдаг учир планкийг хийснээр өөрийн гэсэн "хуяг"-тай болно гэсэн үг.

- Гэдэс татагдаж, хавтгай болж ирдэг. Ойролцоогоор сар орчим өдөр бүр хийхэд үр дүн анзаарагдаж эхэлнэ.

- Хаана ч хийж болдог маш энгийн дасгал.

Планкийг хийхдээ хоёр хөлөө нийлүүлсэн байх хэрэгтэй. Энэ нь хэвлийн булчинд илүү сайн ачаалал өгдөг.

Хийж бхдаа хэвлий болон нуруу, өгзөгний булчингуудыг чангалсан байх хэрэгтэй ба үргэлж анхаарлаа тэдгээр булчингуудад төвлөрүүлэх хэрэгтэй. Хэдэн секундээс хэдэн минут хүртэл аажмаар нэмэгдүүлнэ.

Нурууны асуудалтай хүмүүс эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.