2016 оны 03-р сар 24-нд 11:07 цагт

Н.Алтанхуяг: Ичсэн хүн, хүн ална гэдэг юм боллоо

Өчигдөр Улсын дээд шүүх Л.Гансүх нарын хэргийг хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 4.6 жилийг ялыг бууруулж, 3.6 жил болгосон. Харин Н.Даваахүүг нь 6.9 төгрөгөөр торгохоор болсон бол нягтлан Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан юм.

Энэхүү шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцсон бөгөөд шүүх хурлын дараа тэрбээр "Дээд шүүхээс сая гарч ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар ард түмнээ хоёр жил хямд нүүрсээр хангасны төлөө Гансүхэд маань шоронд 3.6 жил суух ял өглөө. Намайг Ерөнхий сайдаас огцруулах гэж зохиосон улс төрийн захиалгат хэргээ үргэлжлүүлсээр байгаад ичсэн хүн, хүн ална гэдэг юм боллоо" хэмээн өөрийн байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.9.22) 2016-03-24 12:16
      • 0
      • 0

      Мөнгөнтуяад байр хүргэе! Заавал тараас мөнгөн төлбөр аваарай. Арай ч дээ. Эсвэл гэм буруутай этгээдүүдээс тэр мөнгийг гаргаж болно.

      Хариулах